Зургаадугаар сарын 1-ний өдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 21 эмэгтэй бүрэн нүцгэлж жагсаал хийх болсон талаар Иргэдийн шударга шүүх ТББ-ын дэргэдэх Ээжүүдийн холбооны гишүүд өнөөдөр мэдээллээ.
2017 оны Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбай дээр гурван эмэгтэй хагас нүцгэлэн оффшорчдын эсрэг жагссан юм.
Тухайн үед тэд УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржид албан шаардлага хүргүүлж байсан ч өнөөдрийг хүртэл хариу аваагүй байгаа тул энэ сарын 31-ний дотор өгөхгүй бол зургаадугаар сарын 1-ний өдөр бүрэн нүцгэлэн жагсаал хийхээ мэдэгдэв.
Тус холбооны тэргүүн Ч.Алтанзагас:
"Бид Ц.Нямдорж даргад төр иргэнийхээ хууль зүйн баталгааг хангаж өгөөгүй, үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр албан бичиг хүргүүлсэн.
Бид 27 жил урагшлах биш ухарчихлаа. Ээжүүд тайван сууж чадахгүй байна. Гадныхны гар хөл болж, шударга бусаар иргэдээ мэхэлж, хохироож байгаа төрд суусан тэдэнтэй хатуу тэмцэнэ.
Ц.Нямдорж дарга 27 жил хууль зүйн салбарын бүх албан тушаалыг хашсан хүн. Өнөөдөр хуулийн байгууллагууд бүгд авлигад идэгдчихсэн байхад юу хийж байсан бэ? Энэ хүн үнэхээр Хятадын тагнуул мөн үү? иргэддээ хэлж өгөөч гэсэн шаардлагыг тавьж байна" гэлээ.
Жагсаалд 21 эмэгтэй нэгдэхээр болсон бөгөөд тэд эцсийн шийдвэрээ гаргаж энэ сонголтыг хийсэн талаар нэмж хэллээ.
"Бид Ардчилсан нийгэмд өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Бид юунаас ч айхгүй байна” гэв.
Зургийг: mpa.mn