Био хэмжүүрт таних систем орчин үеийн хамгаалалтын системийн салшгүй нэг хэсэг болжээ. Энэ технологи хялбархан мартдаг, бусад хүмүүс мэдэх боломжтой нууц үгнээс давуу байх ёстой. Зарим талаар тийм боловч, нөгөө талаас тийм биш.
Германы Chaos Computer бүлгийн хакерууд зургийн аппарат /савангийн хайрцаг/, лазер принтер, контакт линз ашиглаад Galaxy S8 утасны нүдний торлог бүрхэвч таних системийг хакерджээ.
Тус бүлгийнхэн өөрсдийн сайт дээр “Торлог бүрхэвч таних системийг хакердахад шаардлагатай зүйлсээс хамгийн үнэтэй нь Galaxy S8 байлаа” гэж бичсэн байна.
Хакерууд өөрсдийн бай болох хэрэглэгчийн гэрэл зургийг таван метрийн зайнаас авч, нүднийх зургийг ойртуулж байгаа лазер принтерээр хэвлэж, эцэст нь энгийн контакт линз тавьж, нүдний алимны гүдгэр хэлбэрийг гаргажээ.
Ингээд хэвлэмэл зургаа гар утасны өмнө тавихад S8 утасны түгжээ тайлагдсан аж.
Бүлгийн төлөөлөгч Дирк Энглинг “Нүдний торлог бүрхэвчийн хамгаалалт хурууны хээнийхээс муу байна. Зарим нэг нөхцөлийг бүрдүүлээд интернетээс өндөр чанартай зураг татаж аваад л хялбархан тайлах боломжтой” гэжээ.
Био хэмжүүрт таних системийн хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэж байна. MasterCard компани Европт “Селфигээрээ тооцоо хийе” гэдэг үйлчилгээ нэвтрүүлсэн бол Австралид хүний паспортын оронд царай таних системийг нэвтрүүлжээ.
Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол, бүтээлүүдэд нүдний торлог бүрхэвчийг хакердах тун амаргүй бөгөөд заавал шаардлагатай хүний нүдийг нь авах арга ашиглаж буйг харуулсаар ирсэн.
Харин бодит амьдрал дээр энэ системийг хуурах тийм ч хэцүү биш аж.