Google-ийн хөгжүүлж буй алдарт AlphaGo хиймэл оюун ухаан дахин яллаа. Программ энэ удаад дэлхийн шилдэг тоглогч Ке Жиег хагас оноогоор ялжээ. Энэ нь хамгийн бага оноогоор ялсан гэсэн үг юм.
Тэмцээний дараа Google-ийн DeepMind-ийн гүйцэтгэх захирал Демис Хассабис “AlphaGo оноогоор биш зөвхөн ялах боломжоо нэмэгдүүлэхийн тулд програмчлагдсан.
Мастер хэмээх шинэчилсэн хувилбар нь өмнө нь Лий Седолтой өрсөлдсөн хувилбараас 10 дахин бага хүчин чадал зарцуулдаг” гэжээ.
Өрсөлдөгч Ке Жиегийн хэлснээр хиймэл оюун ухааны 24 дэх нүүдэл тун оновчтой байсан аж. Хоёр дахь тоглолт ирэх Пүрэв гарагт, харин гурав дахь нь Бямба гарагт болох юм байна.
Хиймэл оюун ухааныг Го Даам тоглуулж буй шалтгаан нь илүү нарийн төвөгтэй, шинжлэх ухааны том дэвшлийг өөрөө олдог болгоход чиглэсэн юм.
Анх 1997 онд IBM-ийн хөгжүүлсэн DeepBlue программ Дэлхийн шатрын аварга Каспаровыг ялснаар компьютер хүнийг ялсан тохиолдол болж байв.
64 нүдтэй шатрын хөлөг дээр нүүдэл бүрийн дараа олон мянган боломжит хувилбар үүсэж, явцдаа хэдэн саяар тоологддог хэдий ч хиймэл оюун ухаан хөгжүүлэхэд хангалтгүй гэж үзжээ.
Принстоны их сургуулийн астрофизикч, доктор Пие Хат 1997 онд “Хэрвээ бид хиймэл оюун ухааныг сургахыг хүсэж байвал илүү эртний тоглоом зааж өгөх хэрэгтэй. Магадгүй компьютер хүнийг Го Даамаар ялахад зуун жил шаардагдаж болно. Эсвэл бүр удаж ч магадгүй” гэж ярьж байсан түүхтэй.
Тэгвэл түүнийг ингэж ярьснаас ердөө 20 жилийн дараа гайхамшиг биеллээ олжээ.