Кувейтийн Арабын эдийн засгийн хөгжлийн сангаас Түлэнхийн төвийн барилгын ажилд зарцуулах 8 сая ам.долларын хандивын гэрээг өчигдөр албажуулжээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон тус сангийн ерөнхий захирал Абдулла Ал-Бадер нар өчигдөр Кувейтэд гарын үсэг зурсан бөгөөд Түлэнхийн төвийг ирэх оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно хэмээн тус улсын Куна /Кувейтийн мэдээллийн агентлаг/ сайтад бичсэн байна.
2011 онд акталсан Түлэнхийн төвийн барилгыг ашиглалтад оруулахад нийт 10 сая ам.доллар хэрэгтэй бөгөөд Кувейтийн буцалтгүй тусламжаар санхүүжилтийн дийлэнхийг босгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Түлэнхийн төвийн А, Б, С блокийг барих боломжтой аж.
Манай улсын хувьд Түлэнхийн төвийн барилгыг барих санхүүжилтийг шийдэхгүй байсаар нэлээд хугацаа өнгөрсөн. Улсын төсөвт суугаагүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл барилгын асуудлыг шийдээгүйн улмаас улсын хэмжээнд ганцхан байдаг Түлэнхийн төв түрээсийн байр дамжиж, одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд байршиж байгаа билээ.