Албан ёсны мэдээгээр энэ оны эхний гурван сард Японы эдийн засаг тооцоолж байснаас илүү хурдацтай өссөн байна.
2017 оны эхний улиралд Японы эдийн засаг 0.5%-иар өсч, өсөлтийн жилийн түвшин 2.2% болсон нь нэг жилийн хугацаанд хамгийн хурдан өссөн үзүүлэлт болжээ.
Экспортийн өсөлт болон 2020 оны Токиогийн олимпод зориулан хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил энэхүү эдийн засгийн өсөлтийн төлөвт нөлөөлжээ.
АНУ-ын долларын эсрэг иений ханшын уналт нь экспортлогчдод эерэгээр нөлөөлж тэдний бүтээгдэхүүнийг илүү өрсөлдөх чадвартай болгож гадаадаас олох ашиг орлогыг нэмэгдүүлжээ.
Энэхүү эдийн засаг өссөн мэдээлэл нь Ерөнхий сайд Шинзо Абэ-гийн нэр хүндийг олон түмний дунд өсгөж, түүний Засгийн газар компаниудыг өсөн дэвжихэд дэмжлэг үзүүлж байна гэж үзэхэд хүргэсэн байна.