УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол Улсаас гадаадад суух Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай багтжээ.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо улс орны гадаад бодлоготой холбоотой асуудлыг гэнэтийн байдлаар чуулганы хуралдаанд нэг бус удаа оруулж ирж байна гэж шүүмжиллээ.
Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Эрдэнэтийн 49 хувийн асуудал Засгийн газар, УИХ-аар орохоос өмнө ОХУ руу захиа бичсэн Л.Пүрэвсүрэнг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилж болохгүй үзэж байна. Эрдэнэтийн 49 хувийн асуудал одоог хүртэл шийдэгдээгүй. Хэрэв бид Л.Пүрэвсүрэнг Швейцарьт суух Элчин сайдаар томилбол Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Иймээс Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах асуудлыг нухацтай хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж байна" гэв.
Түүнчлэн Ц.Даваасүрэн, Ё.Баатарбилэг нарын гишүүд энэ асуудлыг хойшлуулж, эхлээд МАН-ын бүлгийн хуралдаанаар оруулах ёстой гэв.
Монгол Улсаас гадаадад суух Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах асуудлыг Ерөнхийлөгч оруулж ирсэн гэдгийг Ц.Мөнх-Оргил сайд хэллээ.