Олон Улсын Валютын Сангийн захирлуудын зөвлөл өчигдөр шөнө буюу Улаанбатарын цагаар 02:30 цагийн үед хуралдаж, манай улсыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулах шийдвэрийг санал нэгтэйгээр гаргасан юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Өчигдөр шөнө ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монголтой хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталлаа. АНУ, Япон, Хятад, Англи, Орос, Франц, Герман зэрэг орны 24 захирал санал нэгтэйгээр баталжээ. Тэд Монголд, одоогийн төр засагт итгэж байна. Монголын эдийн засаг тогтворжиж эхлэх нь тодорхой болж байна. Төгрөгийн ханш яах вэ, дахиад унах уу, Америк долларын ханш яах бол гэдэг асуултыг олон хүн надад тавьдаг. Одоо төгрөгийн ханш унахгүй, харин ч чангарна аа, манай улсын валютын нөөц нэмэгдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ ээ гэдгийг хэлье. Монголын эдийн засгийг хямралаас гаргахад хөрөнгө оруулалт хэрэгтэй, бусад орны дэмжлэг хэрэгтэй, хатуу ч зөв бодлого явуулах нь зүйтэй гэж үзэж, дэмжиж байсан бүх хүмүүст талархал илэрхийлье" гэв.