Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Гадаад улс орнуудад суух Элчин сайдуудыг томилох асуудлыг Ерөнхийлөгч УИХ уруу оруулж ирж батлуулдаг. Нэрийг нь дэвшүүлсэн хүмүүсийг харахад гадаад харилцааны салбарт туршлагатай хүмүүс харагдаж байна. Дэмжиж буйгаа илэрхийлж байна. Гэхдээ эдгээр хүмүүст хоёр зүйлийг захиж хэлмээр байна. Нэгдүгээрт Элчин сайд болчихоод томилсон хүндээ үйлчлэхээ болих хэрэгтэй. Монголын ард түмэндээ үйлчлээрэй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Элчин сайдаар томилогдож байгаа хүмүүст хэд хэдэн зүйл захимаар байна. Аливаа дотоод бодлогын үргэлжлэл гадаад бодлого. Заавал хэлтэй байх ёстой, мэргэшсэн хүн байх ёстой. Гэхдээ өнөөдөр манайд намын болон улс төрийн томилгоо хийдэг болсон. Нам, төрдөө үйлчлэх биш улсдаа үйлчлэх хэрэгтэй. АСЕМ-ын 300 сая ам.долларыг бид агаарт хийсгэсэн. Бидэнд хэдхэн байшин үлдсэн. Гуравдагч хөршид очиж байгаа та нар хүнд үед томилогдож байна. Гадаадад байгаа Монголчуудынхаа эрх ашгийн төлөө ажилларай. Монгол Улсаа зөв сурталчилмаар байна.
УИХ-ын гишүүн Б.Цогтбаатар: Зүй ёсны хүмүүсийг оруулж ирж байна. Гадаад бодлого улстөржилтээс ангид байдаг гэдгийг энэ томилгоо харуулж байна. Г.Тэнгэр сайдад хандаад нэг санал тавимаар байна. Японтой чөлөөт худалдаа байгуулсаны нэг жилийн ой болж байна. Нэг жилийн хугацаанд энэ хэлэлцээр ямар түвшинд хэрэгжсэн гэдгийг тооцож гаргамаар байна. Энэ асуудлаар Г.Тэнгэр сайд ажиллах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Л.Болд: Миний хувьд мөн адил энэ хүмүүсийг дэмжиж байна. Гэхдээ парламентаас сонгогдож байгаа бол ард түмэндээ хэлэх үгээ хэл. Бид сайн муу хүмүүсийг томилж байсан. Парламент бүрэн ойлголттой, итгэл үнэмшилтэй байж Элчин сайдыг томилох хэрэгтэй.
Монгол Улсаас гадаадад суух Элчин сайдад нэр дэвшигчид үг хэлж байна.
Швейцаарьт суух Элчин сайдаар томилогдох Л.Пүрэвсүрэн: Эрдэнэтийн асуудал яригдаж байна. Гадаад харилцааны яам Засгийн газраас гарсан шийдвэрийг ОХУ-д хүргүүлэх үүрэгтэй. Зургаадугаар сарын 13-ний өдөрт багтаан Гадаад яаманд үүрэг өгөөд ноотоор ОХУ-д хүргүүлсэн. Би дур мэдэн шийдвэр гаргасан юм байхгүй.
ХБНГУ-д суух Элчин сайдаар томилогдох Д.Ганбат: Миний хуувьд Элчин сайдаар томилогдох юм бол Герман, Монголын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд анхаарна.
Япон Улсад суух Элчин сайдаар томилогдох Г.Тэнгэр: Манай Японтой гадаад худалдааны эргэлт 400 сая ам.доллар хүрэхгүй. Манай Улс Японтой эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан цорын ганц улс. Энэ асуудлыг хэрэгжилтэд анхаарлаа хандуулна. Мөн иргэддээ хандсан үйл ажиллагаа явуулсан. Элчин сайдаас эхлээд ажилчид нь хүртэл иргэддээ ойр байна. Энэ жил Япон, Монголын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулна.
АНУ-д суух Элчин сайдаар томилогдох Ё.Отгонбаяр: АНУ, Монголын улс төрийн харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа хангалттай түвшинд байна. Иргэдийн хувьд визгүй зорчих асуудлаар бэлтгэл ажил хийнэ. АНУ-ын H2 ангиллын виз буюу Америкт ажиллах хүч хүлээн авах хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах асуудалд анхаарлаа хандуулан. Мөн АНУ-д сурч буй залуус Монголдоо буцан ирэх нөхцлийг бүрдүүлнэ.
Канад улсад суух Элчин сайдаар томилогдох Н.Чингүүндарь: Канад улс манай орны гол хөрөнгө оруулагчдын нэг. Сая хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тухай хоёр орны хооронд олон улсын хурал болсон. Энэ асуудлыг анхаарна. Мөн Канадад оршин сууж буй Монгол иргэдийн асуудалд онцгойлон анхаарал хандуулна.
Франц улсад суух Элчин сайдаар томилогдох А.Баттөр: Франц улстай хамтран хэрэгжүүлэх хэд хэдэн томоохон төсөл бий. Эдгээр төслүүдийг урагшлуулах итгэл үнэмшилтэй байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Оффшорын эсрэг бүлгийг ахалж байгаа гишүүний хувьд Л.Пүрэвсүрэнг Швейцарьт Элчин сайдаар томилох асуудлыг эсэргүүцэж байна. Учир нь бид оффшорын асуудлаар бид Швейцарь улсын хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж эхэлж байна. Л.Пүрэвсүрэн Германд Элчин сайдаар ажиллаж байхдаа тамхины наймаа хийж, Европын холбоонд нэвтрэх эрхээ хасуулж байсан. Ийм хүнийг Элчин сайдаар томилмооргүй байна. Гадаад пастортыг Германд хэвлэнэ гэж бизнесийн ашиг сонирхолоор улсынхаа нэр хүндийг гутаасан.
Л.Пүрэвсүрэн: Би тамхины наймаа хийж байсан удаагүй. Би өөрөө төрийн тусгай албанд 28 жил ажилласан. Төрийн бодлого гэдгийг мэднэ. Оффшорын асуудал олны анхаарлыг татаж байна. Оффшорын хуулийн тухай ямар ч асуудал гарахгүй байх гэж бодож байна. Төр засгаас өгсөн үүргийг хэрэгжүүлнэ.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгч Элчин сайд нарын асуудлыг оруулж ирлээ. Ерөнхийлөгчийн хугацаа дуусаж байна. Буцах хүнээр ачаа бүү татуул гэдэг. Улс оронд хэрэгтэй зүйл гэхээсээ илүүтэй өөр зорилгоор хийнэ л дээ. "Элчин сайд нарын нөлөө дутаж байна, Том юм руу орж чадахгүй байна" гэж Ерөнхийлөгч ярьж байсан. Аятайхан юм ярьж байна гэсэн чинь хэвээрээ л байна. Улс орноо зөв сурталчлах хэрэгтэй, иргэддээ үйлчлэх хэрэгтэй. Л.Пүрэвсүрэн сайдад мөн адил анхааруулж хэлмээр байна. ОХУ-ын Засгийн газраас бичиг ирээгүй байхад та захиа явуулж байгаа нь ноцтой асуудал.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Гадаад харилцаанд улс төр оруулж болохгүй шүү. Ардчилсан намын идэвхтэн гишүүд байлаа ч гэсэн. Гадаад улсад очоод МАН-ыг муулах гэж байгаад хөрөнгө оруулагчдыг үргээх вий. Энэ асуудал дээр анхааралтай байгаарай. Хэрэв улс орны нэр хүндэд халдсан зөрчил гаргавал өчиггүйгээр эргүүлэн татна шүү.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Монголын нэрийг гадаадад, тухайн оронд аваад явах чадвартай ийм хүмүүсийг оруулж ирсэн байна. Эдийн засаг хүнд байгаа энэ үед тухайн орны хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр сайн ажилларай гэж хэлмээр байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Ерөнхийлөгчийн сонгууль болохоос сарын өмнө энэ асуудлыг яаран сандран оруулж ирж байгаад гайхаж байна. Зарим нэр дэвшигч нарыг дэмжихгүй байна. Зарим нь өөрсдөө мэдээд нэрээ татаж авах хэрэгтэй.
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж дууслаа. Монгол Улсаас гадаадад суух Элчин сайд нарыг томилох асуудлаар санал хураалт явууллаа.
- Монгол Улсаас Швейцарийн холбооны улсад суух Элчин сайдаар Л.Пүрэвсүрэнг,
- Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайдаар А.Баттөрийг ,
- Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэрийг,
- Монгол Улсаас Канад улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарийг,
- Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар Ё.Отгонбаярыг,
- Монгол Улсаас Герман улсад суух Элчин сайдаар Д.Ганбатыг томилуулахаар гишүүд олонх санал нэгдлээ.
Сонирхуулахад чуулганаар хамгийн их шүүмжлэл хүртсэн Л.Пүрэвсүрэнг 39 хувь нь эсэргүүцэж, 68 хувь нь дэмжсэн.
Харин БСШУЯ-ны дэд сайд Ё.Отгонбаярыг АНУ-ын Элчин сайдаар томилохыг 100 хувь дэмжлээ.