Японы алдарт бүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Азума Канхо тэргүүтэй язгуур урлагийн уран бүтээлчид болон Монголын сор болсон уран бүтээлчдийн хамтарсан тоглолт маргааш 18.30 цагаас Корпрэйт Конвеншн төвд болно.
Монгол Японы урлагийн хамтарсан тоглолтод манай талаас Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Монгол Улсын морин хуурын чуулга, Улаанбаатар чуулгын бүжиг дэглээч, бүжигчин Д.Энхгэрэл, Соёл урлагийн их сургуулийн оюутнууд, Шинэ Монгол сургуулийн бага ангийн сурагчид оролцох юм.
2 цаг 45 минутын турш үргэлжлэх уг тоглолт үнэ төлбөргүй. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд зохиогдож буй хэдий ч онцгойлон Монгол Улсын Ардын жүжигчин, Морин хуурын чуулгын үүсгэн байгуулагч Ц.Батчулуун агсны гэгээн дурсгалд зориулан энэ удаагийн тоглолтыг хийж байгаа аж.
15 жилийн өмнө, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоор анх удаа хоёр орны урлагийн томоохон зүтгэлтнүүд хамтран тоглолт хийж байжээ. Харин үүнээс хойш Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой гээд таван удаа уг тоглолтыг хийсэн байна.
Тоглолт
- Японы эртний уламжлалт бүжиг, түүнийг шинэчилсэн хувилбар, хөгжмийн хослол
- Монголын уран бүтээлчидтэй хамтран хийсэн “Талын баясгалан” хамтарсан уран бүтээл. Н.Жанцанноров болон японы хөгжмийн зохиолчдын бүтээлийн онцлогийг нийлүүлэн, орчин цагийн аргаар илэрхийлсэн бүтээл гэсэн хэсгээс бүрдэнэ.
Тоглолтод японы алдартай бүжигчдээс гадна хөгжимчид ирсэн бөгөөд хоёр орны урлаг хэрхэн зохицож, ямар утга санаа илэрхийлэхийг энэ тоглолтоос үзэх боломжтой аж.
Н.Жанцанноров: ТОГЛОЛТ УЛААНБААТАРЫН ГУДАМЖААР ТЭМЭЭН ЖИНГИЙН ЦУВАА ӨНГӨРЧ БУЙ МЭТ МЭДРЭМЖ ТӨРҮҮЛНЭ
Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров тоглолтын онцлогийн талаар хэлэхдээ,
Азума Канхо гуай бол хоёр орны урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Тэрээр Японы сонгодог уламжлалт бүжгийг язгуур шинж хадгалсан байдлаар уран бүтээлээ туурьвидаг. Орчин цагийн шинжийг агуулсан хэдий ч язгуур шинжийг алдахгүй байхаар бүтээсэн.
Монголын урлагтай зүйрлэвэл баруун Монголын үндэсний уламжлалт биелгээг тэр хэвээр нь, эвдэлгүйгээр өндөр түвшинд уламжлалаар нь үзүүлж байна гэж хэлж болно. Маш сонирхолтой. Нэгдүгээрт яаж олон зууны өмнө байсан зүйлийг ингэж харуулж байна вэ гэдгийг суралцахад чухал. Бид орчин үеийнхэнд тааруулах гэж өөрчилдөг нь алдаа болдог. Харин нөгөө тал нь мэргэжлийн өндөр түвшиний чадвараас нь япон хүн гэж хэн юм, ертөнцийг яаж хардаг юм, урлах төвшин ямар вэ гэдгийг харахад чухал ач холбогдолтой.
Түүний тоглолтыг дүрслээд хэлэх юм бол машинаар дүүрсэн Улаанбаатар хотын төв гудамжаар Монголчуудын гайхамшигтай нүүдэл болох жингийн цуваа, нүүдэл яваад өнгөрч буй юм шиг л мэдрэмж төрөх болно.
Хоёр орны найрамдалт харилцаанд зориулж буй уран бүтээлчийн бэлэг учраас ашгийн төлөө бус, үнэ төлбөргүй гэдгийг нь онцлох хэрэгтэй гэсэн юм.
А.Канхо: ХЭЛ НЭВТРЭЛЦЭХГҮЙ Ч ТАЙЗАН ДЭЭР НЭГДЭЖ ЧАДДАГ НЬ УРЛАГИЙН АЧ ТУС
Азума Канхогийн хувьд зөвхөн уран бүтээлээ сонирхуулаад зогсохгүй СУИС-ын оюутнууд, сурагчдад бүжгийн хичээл заасан гээд Монголын урлагт үнэтэй хувь нэмрээ оруулж буй нэгэн. Тиймдээ ч Засгийн газраас түүнд СТА цол тэмдгийг хүртээж байжээ. Тэрбээр энэ удаагийн тоглолтынхоо талаар хэлэхдээ,
-2002 онд Ц.Батчулуун багштай анх танилцаж байлаа. Улмаар олон сайхан уран бүтээлчидтэй хамтран 16 жилийн турш хамтран ажиллаж байна. Олон улс оронтой хамтарч ажиллан олон түүх, соёлын талаар мэдэж авсан. Хэл нэвтрэхгүй ч бид тайзан дээр нэгдмэл сэтгэлээр сайхан тоглолтыг үзүүлж чаддаг нь урлагийн ач тус билээ.
Анх Н.Жанцанноров гуайн хөгжмийг сонсоод л байгалийн үзэсгэлэн төгөлдөр байдал, цэлгэр уудам талд буй мэт мэдрэмжийг авч байсан. Ц.Батчулуун агсны удирдаж байсан морин хуурын чуулгын тоглолт ч мөн бидний сэтгэлийг гэгээлэг, сайхан болгосон гээд маш олон сайхан дурсамж бий. Ц.Чимэдцэрэн багштай хамтран 2002 онд “Талын баясгалан” уран бүтээлийг дэглэж байсан.
Энэ удаад бид Ц.Батчулуун агсны гэгээн дурсгалд зориулан дахин тоглох гэж байна. 15 жилийн өмнө дэглэж байсан энэ бүжгээ дахин шинэчлэж, хойч үедээ үлдээх зорилгоор миний охин Каняа, Ц.Чимэдцэрэн багшийн шавь Д.Энхгэрэлтэй хамтран бүжиглэх юм.
Үргэлж эх орон шиг минь санагддаг Монгол Улсдаа ирсэндээ баяртай байна. Цаашид тоглолт хийгээд зогсчихгүй. Олон талаар хамтран ажиллах болно. Бидний бяцхан тоглолтоор дамжаад хоёр орны хамтын ажиллагаа өргөжнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Дахин сануулахад тоглолт үнэ төлбөргүй бөгөөд тасалбарыг 77118515, 93116667 дугаарын утсаар лавлах боломжтой