АНУ-ын батлан хамгаалах салбар дуунаас хурдан, богино хугацаанд олон дахин ашиглах боломжтой сансрын хөлөгтэй болохыг хүсэх болжээ. Нэгэн зэрэг дэлхийн тойрог замд олон тооны хиймэл дагуул байршуулах боломжтой энэ хөлгийг нь Боинг компани бүтээхээр болсон байна.
Хамгийн гол нь 10 өдрийн хугацаанд 10 удаа нисгэхийг зорьж байгаа аж.
DARPA агентлаг Боинг компанийн Фантом Экспресс туршилтын загварыг сонгож, Туршилтын Сансрын хөлөг төслийн/XS-1/ нэг хэсэг болгохоор шийджээ. Ингэснээр Боинг компани тус агентлагтай хамтран сансрын хөлгийг хөгжүүлж, үйлдвэрлэж, турших юм.
DARPA-ийн XS-1 төсөл нь уламжлалт нисэх онгоц, сансрын пуужин хоёрын хосолмол загварыг бүтээх аж. Энэ хөлөг нь эгц дээшээ хөөрч, өндөрт гарсны дараа 1,3 тонн ачаа тээвэрлэж чадах бага оврын пуужин харвах юм.
Бага оврын пуужингууд нь хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд байршуулах бөгөөд хөлөг эргээд дэлхийд газардахдаа энгийн онгоцтой адил газардана.
Газардсаны дараа шатахууныг нь дүүргээд дахин нисгэх ёстой. Ингэснээр нислэг хоорондын хугацаа ердөө хэдхэн цаг байх аж.
Үүнээс гадна нэг нислэгийн зардал 5 сая ам. доллар байхаар төлөвлөж байгаа нь өнөөдөр ашиглаж буй хэдэн сая долларын өртөг бүхий ихэнх пуужингаас хамаагүй хямд төсөр болох юм.
Боинг ийнхүү DARPA-ийн хөтөлбөрийн хоёрдугаар шатанд сонгогдсоноор 2019 онд анхны загварыг үйлдвэрлэж, 2020 он гэхэд гуравдугаар шатны туршилтыг хийж эхэлнэ.
Гуравдугаар шатны туршилтаар хөлгийг 12-15 удаа нисгэх бөгөөд хамгийн гол нь 10 өдрийн хугацаанд 10 удаа нисгэхийг зорьж байгаа аж.