Хуучин царцаа ногоон буюу "АН-2"-ийн шинэчилсэн загвар "ТВС-2МС" онгоц өчигдөр амжилттай газардсан. Энэхүү хөлгийн талаар Иргэний нисэхийн ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргалаас тодрууллаа.
- Манай улс АН2 онгоцыг олон тоогоор авч хэрэглэж, маш өргөн зориулалтаар ашиглаж байсан. Эдгээр онгоцыг ахин ашиглах боломж бий болсон гэж ойлгож болох уу?
-Тийм шүү. Нийт 17 аймгийн 300 гаруй суманд долоо хоногт хоёр удаа зорчигч тээврийн нислэгээр үйлчилж байсан. Мөн 250-300 мянган га газар тариалангийн ургамлыг хортон шавьжаас хамгаалах ажлыг хийж, жилд 2 хүртэлх сая га бэлчээрийн талбайг хөнөөлт мэрэгч өлийн цагаан огтноос хамгаалах, ой хээрийн гал түймэр, байгаль экологийг хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, агаарын тээврийн үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан. Асар их үүрэг гүйцэтгэж, түүхэн үүргээ гарамгай биелүүлээд 1991 оноос зогссон.
-АН2 онгоцыг хаана хэрхэн шинэчилсэн бэ. Цаашид хэрхэн ашиглах вэ?
Онцгой байдал, батлан хамгаалах, хил хамгаалах үйл хэрэгт хүчин зүтгэж, цагдаа, эмнэлгийн яаралтай тусламжийг алслагдсан сумдад үзүүлэх боломжтой юм.
-Бид сүүлийн 20 жил Монгол орны нөхцөлд зохицох, жижиг хөнгөн агаарын хөлгийг эрэл хайлт тууштай хийсний эцэст Саяхан ОХУ-ын Новосибирскийн Нисэхийн эрдэм шинжилгээний хүрээлэн Сибняд зохион бүтээсэн шинэчилсэн загварын "ТВС-2МС" онгоц амжилттай газардлаа.
Цаашид бид энэхүү хөлгийг Монголдоо үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх, улмаар олон зориулалтаар ашиглах зорилт тавин ажиллаж байна. Энэ ажил Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан бөгөөд дотооддоо үйлдвэрлэх нөөц бололцоо байна. Одоогоор 20 гаруй төрлийн хуучирсан АН2 онгоц байна. Эдгээр нь 1985-1987 онуудад Хөдөө аж ахуйн яамны хөрөнгөөр тухайн үедээ халзан цагаан хониор авсан тэр хүлгүүд юм.
-Эдгээр онгоцыг шинэчилснээр ямар давуу талууд бий болж байна вэ?
-Их бие, далавчинд их засвар хийгээд, АНУ-д үйлдвэрлэсэн хөдөлгүүр тавьж, таван хаалгат сэнс тавин тохижуулж, манай нөхцөлд гайхамшигтай зохицох хүлэгтэй боллоо. Шинэчилсэн АН2 буюу “RA-2099G” хөлөг маань манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулах төдийгүй онцгой байдал, батлан хамгаалах, хил хамгаалах үйл хэрэгт хүчин зүтгэж, цагдаа, эмнэлгийн яаралтай тусламжийг алслагдсан сумдад үзүүлэх боломжтой юм.
Эхний ээлжид бид орон нутгийн сумдуудад нисгэж үзнэ. Ялангуяа алслагдсан сумд, өндөр уулсын бүсэд оршдог сумдад бууж хөөрөхөд хүндрэл гарахгүй бол олноор нь шинэчлэн үйлдвэрлэх алхамд шилжинэ. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ мэргэжлийн хүмүүс маш их дэмжиж байгаа бөгөөд сайхан ажлын эхлэл тавигдаад байна.
- Шинэчлэл хийснээр хуучин онгоцны хүчин чадлыг хэд дахин нэмэгдүүлж чадсан бэ?
-АНУ-ын хөдөлгүүр 1100 морины хүчин чадалтай цагт 170 литр керосинаар ажилладаг. Ингэснээр алс сумаас ч шатахуунаа цэнэглэх боломжтой, олдоц нийлүүлэлт элбэг, жин багасаж, даац эрс нэмэгдэж, нислэгийн нэг цагийн өртөг буурч байна. Хэрэглэгчдэд хямд үнээр үйлчлэх боломж бүрдэж байна. Энэхүү онгоц бол агаарын богино зайн онгоц, аймгийн төвөөс сум хооронд 250-300 км-ийн алсад байгаа автомашинаар 10 цаг ирж очих газар энэхүү хүлэг нэг цаг л ниснэ.
Баярлалаа.