Монголын анхны олон ангит "МААМУУ" хүүхэлдэйн киноны эхний дөрвөн ангийг дохионы хэлтэйгээр өнөөдөр iCinema кино театрт үнэ төлбөргүй үзүүллээ.
“Маамуу” үндэсний төслийн хүрээнд тус хүүхэлдэйн киног "Монгол контент" ХХК-ийн залуу уран бүтээлчид хийсэн билээ.
Олон улсын хүүхдийн баярыг угтан явуулсан энэхүү үйл ажиллагаанд цэцэрлэгийн багачууд хамрагдсан бөгөөд тэдний дунд хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд ч мөн байсан юм.
"Маамуу" хүүхэлдэйн кино гарсны дараа хүүхдүүдтэй энэ талаар ярилцлаа:
-"Маамуу" хүүхэлдэйн кинон дээр ямар хоёр амьтан гарсан бэ?
-/Зарим нь/ Мэдэхгүй. /Нэг хэсэг нь/ Динозавр...
-Динозавр одоо манай дэлхий дээр байдаг уу?
-Байдаг...
-Чи динозаврыг хажуунаас нь харж байсан уу?
-Үгүй. Зурагтаар харж байсан.
-"Маамуу" хүүхэлдэйн кинон дээр гардаг хоёр динозаврыг хэн гэдэг вэ?
-Аами, Таами...
-Хүүхэлдэйн киноны аль хэсэг нь хамгийн гоё санагдсан бэ?
-/Нэг нь/ Надад лав шүдтэй хэсэг нь хамгийн хөгжилтэй санагдсан... /Бас нэг нь/ Надаа солонгоны араас хөөцөлдөөд байдаг нь.
-Хүүхэлдэйн киноны шүдний эмнэлэгтэй хэсгээс юу ойлгосон бэ?
-Шүдээ угааж байх юм бол гоё шүдтэй болно. Бас сүү уугаад хоолоо сайн идвэл шүд нь ургадаг гэсэн.
-Солонгыг барьж аваад эвхэж хурааж болох уу?
-Болохгүй.
-Солонго хэзээ гардаг юм бэ?
-Мммм... Бороо орохоор...
-Таами юунаас айсан бэ?
-Ус руу хөлөө оруулчихвал загас идчихнэ гээд айгаад байсан.
Цэцэрлэгийн багш А.Алтанчимэг:
"Хөөрхөн хүүхэлдэйн кино болсон байна. Хүүхдэд үлгэр дуурайл болохоор олон зүйлийг их хөөрхөн агуулгатайгаар ойлгогдохоор хийсэн байна. Шүдний талаар гарч байгаа нь хүүхдэд шүдээ угаах сонирхол төрүүлэхүйц гэх мэт чухал сэдвүүдийг ойлгомжтой сонирхолтойгоор гаргасан байна" гэлээ.