Дөнгөж сая Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэргийн талаар мэдээлэл өглөө. Хүүхдүүдийг дагуулж явсан эмэгтэй Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг аж.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч Д.Оюунчимэг,
-Өнөөдөр 15.40 минутад Хятад эмэгтэй бага насны гурван хүүхдийг дагуулан Теди төвд явж байна гэх мэдээллийн дагуу манай хэлтэс шалгаж байна. Бага насны гурван хүүхдийн ар гэр, тухайн хятад эмэгтэй, түүний ар гэрийнхнээс мэдээлэл авч, бичиг баримтыг шалгахад уг эмэгтэй Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг болох нь тогтоогдсон.
Энэ эмэгтэй Монгол Улсад төрсөн. Оршин суух үнэмлэхтэй, харьяалалгүй. Одоогийн байдлаар хэргийг шалгаж байгаа тул илүү мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Хэргийг шалгах явцад охидыг дагуулж явсан эмэгтэйн дүү ирсэн бөгөөд эгчийгээ сэтгэцийн эмчийн хяналтад байдгийг хэлж, улмаар СЭМҮТ-ээс тодруулсан гэдгийг тэрбээр хэлж байв.