Дэлхий дахинаа сүүний өдрийг 17 дах удаагаа энэ оны зургаадугаар сарын 1-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Монголын сүүний нэгдсэн холбоо санаачлан Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газартай хамтарч уг өдрийг хоёр дахь удаагаа тэмдэглэх гэж байна.
Дэлхийн сүүний өдөр нь манай орны хүүхэд багачуудын баярын өдөр тохиодог тул бид уг өдрийг “ИРЭЭДҮЙГЭЭ СҮҮГЭЭР МЯЛААЯ” гэсэн уриан дор хүүхэд – сүү – эрүүл мэнд гэсэн агуулгатайгаар тэмдэглэдэг.
Энэ жил зургаадугаар сарын 1-10-ны өдрүүдэд тэмдэглэх болно. Сүхбаатарын талбайд зохион байгуулах хүүхдийн баяртай хамтатган сүүний өдрүүд тэмдэглэх ажлыг эхлүүлэхээр болжээ.
Зургаадугаар сарын 1-нд 10 мянган хүүхдэд “Маамуу” сүүг бэлэглэх, 9-10-ны өдрүүдэд мөн талбайд сүүний фермийн үйл ажиллагааг танилцуулах, сүүний эрүүл мэндийн ач холбогдлыг сурталчлах зэрэг өргөн хүрээтэй ажлыг ХХААХҮ-н яамны нээлттэй өдрүүдийн хүрээнд зохион байгуулна.
Сүүний өдрүүдийг тэмдэглэхийн үндсэн агуулга нь: Үнээний цэвэр сүүгээр үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг хүүхэд багачуудад өдөр тутам хэрэглэдэг амьдралын зөв дадлыг хэвшүүлэх, улмаар хүүхдүүд эрүүл чийрэг өсөн бойжиход зайлшгүй шаардлагатай зөв хооллолтын асуудлыг дэвшүүлж байгаад оршиж буй юм.
Хүн амын дунд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг бага наснаас нь хэвшүүлж, эрүүл мэндээ хамгаалан бэхжүүлж байх зорилтын хүрээнд сүүний өдрүүдээр бид бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагч нарт хандаж эн тэргүүнд “Үдийн цай” хөтөлбөрт сүү, сүүн бүтээгдэхүүн оруулах асуудлыг шийдвэрлэхийг уриалж байгаа болно. Хүүхдэд чанартай сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд чанартай түүхий эд шаардлагатай учир энэ ажил фермийн хөгжлөөс эхлэх ёстой билээ. Сүүний өдрүүд тэмдэглэх явцад сүүний эрчимжсэн аж ахуйн хөгжлийн талаар өргөн хэлэлцэхээр төлөвлөж байна.
Энэ өдрүүд – “сүүтэй өдрүүд”-г тэмдэглэх ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-н хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Глобал коммунитиес олон улсын байгууллага, Монголын сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Монголын охид эмэгтэйчүүдийн скаутын холбоо хамтран зохион байгуулж байна.
ДЭЛХИЙН СҮҮНИЙ ӨДӨР – ХӨТӨЛБӨР /2017 06 01. СҮХБААТАРЫН ТАЛБАЙ/
11:00 – 11:30 Баярын парадад оролцох
Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн гарын ажилтнууд, сүүний фермерүүд, Монголын охид, эмэгтэйчүүдийн скаутын холбооны хүүхдүүд, АПУ сүүний үйлдвэрийн сүүний машин, Монтаримал компанийн сүүний машин
12:00 – 12:15 Тайзан дээрхи үйл ажиллагаа
Нээлтийн үг:
Нийслэлийн удирдлага, ХХААХҮЯ, УИХ-н гишүүд, НҮБ-н Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Монголын сүүний нэгдсэн холбоо, АПУ компанийн төлөөлөл
Хүүхдүүд /50 хүүхэд/ сүүний өдрийн уриаг дуудах.
12:15 – 13:00
Хүүхдүүдэд сүү бэлэглэх /10 мянган хүүхдэд хүргэх/
Үдийн цай хөтөлбөрт сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэхийг дэмжих гарын үсэг цуглуулах ажиллагаа
Бусад ажил