Хонгконг улсад болж жүдо бөхийн ААШТ-ий багийн төрөлд Монголын эмэгтэй шигшээ баг аваргын төлөө барилдахаар боллоо.
Монголын багийн бүрэлдэхүүнд 52-д М.Уранцэцэг, 57-д Д.Сумъяа, 63-д Б.Мөнгөнчимэг, 70-д Б.Хулан, +70-д Б.Мөнхтуяа хүч үзэж өрсөлдөгчдөө ялсаар шигшээд үлдэв.
Эмэгтэй баг эхний учраа БНСУ-ын хүчирхэг багийг 3:2 хагас шигшээд шалгарсан юм. Дэлхийн аварга М.Уранцэцэг жин өгсч 52 кг-д барилдаж БНСУ-ын Па Да-Солийг нэмэлт цагт вазари үнэлгээ авч багтаа эхний ялалтыг авчирсан. 57 кг-д олимпын мөнгөн медальт Д.Сумъяа мөнхийн өрсөлдөгч БНСУ-ын бөх Квон Юу-Жеоныг сууж үүрэх мэхээр вазари үнэлгээ авч улмаар даралтанд оруулж цэвэр ялсан. Энэ бөхөд манай гавьяат хувийн барилдаанд хориотой мэх хийн ялагдснаар энэ удаагийн Азийн аваргаа өндөрлүүлсэн.
63 кг-д ОУХМ Б.Мөнгөнчимэг Ким Жи-Жеонд нэмэлт цагт араараа мордуулаад вазари үнэлгээ алдаж тооны харьцаа 2:1 болсон. 70 кг-д ОУХМ Б.Хулан дэлхийн аваргын хүрэл медальт Ким Сеон-Геүнд гурван вазари алдан ялагдаж байсан ч цаг дуусахаас долоон секундын өмнө мордох мэхээр цэвэр ялснаар багаа ялалтад хөтөлсөн. ОУХМ Баттулгын Мөнхтуяа Ким Мин-Жеүнд вазаригаар ялагдсан ч Монголын баг хагас шигшээд шалгарсан юм.
Манай тамирчдаас М.Уранцэцэг, Д.Сумъяа, Б.Хулан нар өрсөлдөгчөө ийнхүү ялснаар "Инчеон-2014" наадмаас хойш Гуулин улсад ялагдаагүй цувралаа үргэлжлүүлээ.
Хагас шигшээд Тайваний багтай барилдаж М.Уранцэцэг, Д.Сумъяа, Б.Мөнгөнчимэг нар өрсөлдөгчөө цэвэр ялж, Б.Хулан, Б.Мөнхтуяа нар өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр яллаа.
Аваргын төлөө Японы багтай Улаанбаатарын цагаар 16.00 цагаас хүч үзэхээр боллоо. Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Японы баг эмэгтэй жинд зургаан алтан медаль авсан билээ.