“Цэцэрлэг, сургуулийн дэргэд хууль бусаар барилга барьж байна. Сурвалжилж өгөөч” гэх нэгэн иргэний хүсэлтийн дагуу GoGo мэдээ агентлагийн сурвалжлах баг Баянгол дүүргийн 17 дугаар хороог зорилоо.
Захидал илгээсэн иргэн дүүргийн долдугаар төв дээр уулзахаар тохиролцсоны дагуу биднийг тосон авч 41 дүгээр байрны зүүн талд, 162 дугаар цэцэрлэгийн дэргэд аваачив.
ЗАХИДЛЫН МӨРӨӨР ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИХОД...
Тус байрны зүүн талд, цэцэрлэг рүү орох замын урд талбайд төмөр хашаа хатган эксковатраар газар ухаж байлаа.
Хашааны гадна талд “Биоэнергийн судалгаа, эмчилгээний үндэсний хүрээлэнгийн уламжлалт эмнэлгийн барилгын ажил” хэмээн нэрлэсэн найман давхар барилгын зургийг наажээ. Самбарт тавьсан мэдээллээс харвал барилгын захиалагчаар “Биоэнергийн судалгаа, эмчилгээний үндэсний хүрээлэн, гүйцэтгэгчээр “Дөлгөөн амьдрал” ХХК ажиллаж байгаа аж. Барилга барих хугацааг 2017 оны тавдугаар 11-ээс 2018 оны аравдугаар сар гэжээ.
Хааяа нэг машин холхих, явган хүний зам давчуу уг газарт хэсэг хүн цугласан нь 41 дүгээр байрны оршин суугчид байв.
Тэд газар ухахыг эсэргүүцэж буй бөгөөд “Өмнө нь энэ газарт иргэдийн гараш байсан. Гэтэл гарашнуудыг нүүлгэн энэ сараас хашаа хатган газар ухаж эхэлсэн. Барилга барих газрын хажуу дахь нарийн гудамжаар бид өглөө болгон хүүхдүүдээ хүргэдэг. Барилгын ажил эхэлбэл энэ давчуу зайд хэрхэн хүүхдээ зөөх вэ, аюулгүй байх баталгааг хэн өгөх вэ” гэцгээж байлаа.
Тоймлоод харвал цэцэрлэгийн хажууд Нийслэлийн арван жилийн 96 дугаар сургууль, урдхан талд нь 162 дугаар цэцэрлэг, цаашлаад 22 дугаар сургууль байрлажээ. Иймд эндэхийн хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ хүрэхийн тулд уг замаар явдаг аж.
2017 оны тавдугаар сарын 19-ний өдөр оршин суугчдын хүсэлтийн дагуу Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хяналтын архитектор Б.Нямдаваа уг байдалтай танилцаж, “Биоэнергийн судалгаа эмчилгээний үндэсний хүрээлэн”-ийн захирал Б.Пүрэвсүрэнд оршин суугчдын саналыг авахыг шаардан НХТЕТГ-ын Ерөнхий архитекторын 64 тоот “Шаардах хуудас” өгч барилгын ажлыг зогсоожээ.
Иргэдийн мэдээлж буйгаар түүнээс хойш хоёр ч удаа эксковатр авчран ухсан байна. НХТЕТГ-ын Барилга байгуулалтын хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяагаас тодруулахад тус хүрээлэн оршин суугчдын гарын үсгийг цуглуулж өгсөн учраас газар ухах зөвшөөрлийг өгсөн гэжээ.
Уг асуудлаар Нийслэлийн газрын албанд хандахад “Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгодог. Хуульд заасан үндэслэл бүрдээгүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй байна” гэсэн хариултыг илгээсэн аж.
ОРШИН СУУГЧИД БАРИЛГА БАРИХ АСУУДАЛД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА?
ОРШИН СУУГЧ Ж.ЭНХТУЯА: Бид хууль хяналтын байгууллагад олон удаа хүсэлт тавьсан. Гэсэн ч тэднээс “Хуульд нийцсэн” гэх хариултыг ирүүлдэг. Хотын засаг дарга оноос өмнө нийтийн зориулалттай орон сууцны хороолол болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр газар олгохгүй, барилга барихыг хориглосон. Гэтэл яагаад энэ захирамж хэрэгжихгүй байна вэ?
ОРШИН СУУГЧ Ж.АЛЕКСАНДР: Мэдээж уг компани газрын зөвшөөрлөө ном дүрмийн дагуу авсан байх. Гэхдээ барилга барихын тулд оршин суугчдын 70 хувийн саналыг авах ёстой. Гэтэл бидний саналыг авалгүй өнөөдөр барилга барих гэж байна. Нийт гурав, дөрвөн удаагийн газар ухах оролдлого хийсэн. Явган хүний зам байтугай машин тавих ч газар хомс, сургууль цэцэрлэгт хүрэх ганц гудамжид таглаад газар барихыг би хувьдаа эсэргүүцэж байна.
ОРШИН СУУГЧ Ц.БОЛД: Манай энд Оюуны ундраа дунд сургууль, 162 дугаар цэцэрлэг, түүний цаана хоёр хувийн цэцэрлэг, цаад талд нь 22 дугаар дунд сургууль байрладаг. Ингэхээр энд барилга барихад тийм ч тохиромжтой биш байгаа биз дээ. Өглөө болгон хүүхдээ цэцэрлэгт хүргэхээр явахад энэ замд машин чигжчихсэн байдаг. Тэгэхээр барилга бариад эхлэх үед, цаашлаад эмнэлэг ашиглалтад орвол энэ хавьд машин байтугай хүн явахад хэцүү болно. Би хувьдаа цэцэрлэг, сургуультай зэргэцэн барилга барихыг зөвшөөрөхгүй.
ОРШИН СУУГЧ Б.ЦАГААНАА: Эндэхийн оршин суугчид их хэцүү орчинд амьдарч байна. Хотын захирагч орон сууцны хороолол дунд барилга барихыг хориглож, өгсөн зөвшөөрлүүдийг цуцална гэдгээ мэдэгдсэн. Гэтэл хотын дарга өнөөдөр яагаад хэлсэндээ хүрэхгүй энэ хүмүүсийг өөгшүүлсээр байна. Үүний учрыг л олмоор байна. Өмнө нь энд хүүхдийн тоглоомын талбай байсан. Ямар эрх мэдэлтэн нь ийм хууль бус зөвшөөрөл өгөөд байгаа юм бэ?
ОРШИН СУУГЧ Р.АРИУНАА: Хуульд тухайн орон сууцнаас хааш хаашаагаа 50 метр газар бол оршин суугчдын нийтийн эзэмшлийн талбай байдаг. Энд сургууль, цэцэрлэгүүд байна. Энэ замаар өдөр бүр хүүхдүүд цэцэрлэг сургуульдаа явдаг. Аюулгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Бид өнөөдөр өөрийнхөө эзэмшлийн талбайгаа л хамгаалж байна. Түүнээс бус боломжтой газрыг эсэргүүцээгүй, хүүхдийнхээ төлөө, амьдрах орчныхоо төлөө л тэмцэж байна. /эм/
ОРШИН СУУГЧ С.БАЛЖИННЯМ: Эзэмшил газар нь үнэхээр энэ хүрээлэнгийнх эсэхийг нягталмаар л байгаа юм. Анх энэ газарт гарашнууд байсан. Оршин суугчид бол барилга барихыг эсэргүүцэж байгаа. Зөвшөөрөл авчихсан бол бид эсэргүүцсэн эсэргүүцээгүй барих л байх.
ОРШИН СУУГЧ Ч.БЯМБАЖАВ: Олон түмний хүүхдүүд байнга зорчиж байна. Машин явдаг ганц нарийн замтай энэ орчинд зам хаагаад барилга барихыг эсэргүүцэж байна. Манай удирдлагууд аливааг төлөвлөлтгүй хийдгээс ийм асуудал үүсэж байна гэж иргэн хүний зүгээс үзэж байна. Нэг хүн л болж байвал олон түмэн хамаагүй гэх ийм бэртэгчин үйлдэл ихээр гардаг болчихжээ.
БИОЭНЕРГИЙН СУДАЛГАА ЭМЧИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙНХЭН ЮУ ХЭЛЭВ?
НЗД-ын 2014 оны аравдугаар сарын 28-ны өдрийн А/918 дугаар захирамжаар уламжлалт эмчилгээний зориулалтаар 220м.кв газрыг таван жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийг тус хүрээлэнд өгчээ.
Уг маргааны үеэр Биоэнергийн судалгаа эмчилгээний үндэсний хүрээлэнг төлөөлөн Банзрагчийн Дамдинсүрэн гэх залуу ирсэн бөгөөд түүнээс байр суурийг нь сонслоо.
-Үүссэн нөхцөл байдалд танайх ямар тайлбарыг өгөх вэ?
-Би хууль дүрмийнхээ дагуу ажиллаж байна. Хууль зөрчөөд барилга барих гээд улайраад байгаа юм алга. Бид 15 гарашийг 2014 онд худалдаж авсан. Оршин суугчдаас аравыг нь худалдаж аваад, дөрвийг нь дулаан гарашид оруулна гэж зөвшилцсөн.
-Нийслэлээс гаргасан журамд барилга барихын тулд оршин суугчдын зөвшөөрлийг авах ёстойг заасан. Иргэдийн ярьж буйгаар танай хүрээлэн огт зөвшөөрөл аваагүй хэрнээ газар ухаад эхэлсэн гэх юм билээ. Энэ талаар юу хэлэх вэ?
-Бид иргэдийн зөвшөөрлийг аваад явж байна...
-Одоогоор хэчнээн хүн гарын үсэг зураад байна?
-30 гаруй хүн зурсан байна.
-Хотын даргын орон сууц, сургууль, цэцэрлэгийн орчинд барилга бариулахгүй гэх захирамж гарсан шүү дээ?
-Захирамжид бүсчилээд заасан байдаг. Иргэд болоод та бүхэн уг захирамжийг олж уншаагүй учраас ойлголтгүй байгаа.
-Хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ энэ замаар хүрдэг. Тэгвэл танайхаас аюулгүй байдлыг хэр хангах вэ?
-ХАБ-ын инженерүүд бий. Тэд энэ барилгыг баригдаж дуустал яаж аюулгүй байдлыг хангах вэ гэдэгт норм стандартын дагуу анхаарч ажиллана.
-Эмнэлгийн зориулалтаар барилга барих гэж байгаа гэсэн үү?
-Тийм ээ.
Тэрбээр уг хариултыг өгснийхөө дараа газрын болоод барилга барих зөвшөөрлийн бичгүүдээ бидэнд үзүүлэв.
Харин тус хорооны “Шинэ эхлэл 41” СӨХ-өөс 41 дүгээр байрны 212 өрхийн 159 нь барилга барихыг эсэргүүцсэн гарын үсэг зурснаа бидэнд харууллаа.
Оршин суугчдын хувьд Нийслэлийн захирагч болоод Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй аж.
162 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээс энэ асуудалд ямар байр суурьтайг тодруулахаар очтол тэрбээр байсангүй. Харин цэцэрлэгийн арга зүйчээс сэтгэгдлийг нь сонсох гэтэл “Хаана барилга барих гээд байгаа юм. Бид юу гэж зөвшөөрөх юм бэ. Би одоо ажилтай байна. Цэцэрлэгийн эрхлэгчээс асуугаарай” гэв.
ХУУЛЬД…
Хуульд тухайн орон сууц, байгууллагаас 50 метр зай нь оршин суугчдын эзэмшил байна гэж заадаг.
Мөн НИТХ-ЫН 5/14 ТОГТООЛЫН ЖУРАМД,
4.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангана.
4.11 Санал өгвөл зохих иргэдийн 70 хувийн саналыг хүчинтэйд тооцно гэжээ.
Харин 2016 оны 11 сарын 03-ны өдөр батлагдсан НИЙСЛЭЛИЙН ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ НЗД-ын захирамжид,
1.Нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн зориулалттай орон сууцны хорооллын байшингуудын дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, тэдгээрийн ойр орчим дахь 50 метр хүртэлх зайд байршиж байгаа нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг зогсоосугай.
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны хорооллын байшингуудын дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэр газарт хууль тогтоомж зөрчиж олгосон газартай холбогдох асуудлыг судалж, зөрчлийг арилгах, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах талаар санал боловсруулж 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд тус тус даалгасугай гэж заасан байна.
Уншигчийн захидлын мөрөөр уг асуудлыг сурвалжлахад нөхцөл байдал ийм байлаа.
Харин хууль, тогтоомжид нийцсэн, эс нийцсэн эсэхийг хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авч шүүх биз ээ.