"Softbank" чип үйлдвэрлэгч "Nvidia" компанийн эзэмшлийн хувиа нэмэгдүүлэхээр зорьж байна. Одоогоор "Softbank" групп "Nvidia"-ийн 4.9 хувийг эзэмшиж байгаа төдийгүй дөрөв дэх том хувьцаа эзэмшигч нь юм. Харин эзэмшлийн хувиа хэр их нэмэгдүүлэх нь тодорхой бус байгаа ч "Softbank" хамтын ажиллагаагаа бэхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
"Softbank"-ийн Гүйцэтгэх захирал Масаёши Сон технологийн салбарын хамгийн томоохон хөрөнгө оруулагч болохоор зорьж байгаагаа онцоллоо. Тэрбээр технологийн хөрөнгө оруулалтын "Vision Fund"-ийн эхний шатны хөрөнгө оруулалтыг дуусгаснаа мэдэгджээ. Мөн чип үйлдвэрлэлд хүчээ авч байгаа "Nvidia" компанийг ийнхүү сонирхож байгаа аж. "Nvidia" компанийн хувьцааны ханш 2016 онд гурав дахин нэмэгдсэн төдийгүй он гарсаар хувьцааны үнэлгээ нь 32 хувиар нэмэгджээ.
Н.Алтан