Америкчууд хувийн машинтай байхыг чухалчилдаг хүмүүс. Гэхдээ тээврийн хэрэгслийн энэ чиг хандлага нь өөрчлөгдөж эхэлжээ. Өнгөрсөн онд гэхэд насанд хүрсэн Америкчуудын 25 хувь нь машинаа сольсон, эсвэл бусдад зарж борлуулсан байна.
Харин тэр хүмүүсийн 10 орчим хувь нь шинээр машин аваагүй бөгөөд оронд нь Uber, Lyft тэргүүтэй аппликейшнээр тээврийн асуудлаа шийдвэрлэх болжээ. Онлайн санал асуулгад оролцогсдын 584 нь өнгөрсөн 12 сарын хугацаанд машинаа зарсан гэсэн бол 566 хүн ирэх 12 сард машинаа зарахаар төлөвлөж байгаа гэсэн байна.
Эдгээр хүмүүсийн дийлэнх нь машинаа сайжруулсан, шинэчилсэн хэдий ч есөн хувь нь унаа хуваалцах үйлчилгээг өдөр тутамдаа ашиглах болжээ. Хэдийгээр том тоо биш ч гэсэн машин эзэмших хандлагад өөрчлөлт орж эхэлж байна.
Унаа түрээслэх, хуваалцах үйлчилгээнүүдийн чанар сайжирч, үнэ хямдрахын хэрээр хүмүүс машин авахын оронд түрээслэх, хуваалцахыг илүүд үзнэ. Хэтдээ машинууд өөрсдийгөө жолооддог болсны дараа машин худалдан авдаг хүн ч байхгүй болно.
Тийм ч учраас автомашин үйлдвэрлэгчид Uber, Lyft зэрэг компаниудтай хамтран ажиллаж эхэлжээ. Зөвхөн General Motors гэхэд Lyft компанид 500 сая ам. долларын хөрөнгө оруулсан бөгөөд Uber компани хүртэл Германы Даймлертай гэрээ хийсэн аж.