Монголын Үндэсний бөхийн холбооны “ИХ ЭЕ” хуралдааныг хуралдуулж шинэ тэргүүнээ сонголоо. Тус холбооны тэргүүнээр “Гацуурт”-ын Л.Чинбат сонгогджээ.
“Их Эе”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ү.Хүрэлбаатар, Тавдугаар сарын 28-нд Үндэсний бөхийн холбооны ээлжит бус их хурал амжилттай хуралдаж, хэлэлцэх асуудлаа бүрэн хэлэлцсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу энэ хурал болсон учир Бөхийн холбооны хуучин удирдлагууд болон зарим хэвлэлээр хууль бус хурал гэж хэлж байгаа нь үндэслэлгүй юм.
Улсын Дээд шүүхийн 2003 оны долдугаар сарын 403 тоот тогтоолд, “МҮБХ-ны тэргүүнийг сонгох тухай ээлжит бус их хурлыг зохион байгуулахыг Цэцдийн зөвлөлд үүрэг болгосугай” гэж заасан. Энэ тогтоолын дараа гурван шатны шүүх хуралд болж, эцсийн шатны шийдвэр гарсны дараа буюу өчигдөр их хурлыг хуралдуулсан юм.
"Их эе"-д 170 төлөөлөгч оролцсон. Үндэсний бөхийн дүрэмд 200 орчим төлөөлөл байдаг, хурлын ирц 85 хувьтай байсан учир ирц бүрдсэн гэж үзсэн. Хурлаар гурван асуудал хэлэлцсэний нэг нь холбооны тэргүүнийг сонгох асуудал байв.
Дархан аварга Х.Баянмөнх, Дархан аварга А.Сүхбат, Хэнтий аймгийн Бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатар, Гацууртын Л.Чинбат нар нэр дэвшсэн. Ингээд эхний гурван нэр дэвшигч нэрээ татаж, Л.Чинбатыг 99.9 хувиар сонгосон гэж мэдээллээ.