Бусдад хайрыг түгээх хамгийн сайхан арга бол тэднийг тэвэрч, тэдэнд тайвшралыг мэдрүүлэх байдаг. Бидний сайн мэдэх KFC брэнд болон Улаанбаатар Ротаракт клуб ах эгч нар нь энэхүү гайхамшигтай мэдрэмжийг түгээхээр Нийслэл хот дахь асрамжийн газрын хүүхэд багачуудад, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айлын хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нэгэн өдрийг тэднийг хайрлах өдөр болгон өнгөрүүлээд нилээдгүй хугацааг ардаа үдлээ.
Энэ удаад KFC Тэнгис-н салбар дээрээ Баянгол дүүргийн 17 эмзэг бүлгийн 35 хөөрхөн жаалуудаа баярлуулж нэгэн гэр бүл мэт хамтдаа цагийг аз жаргалтай өнгөрүүллээ. Сэргэлэн бяцхан хүүхдүүдийнхээ дунд хөгжөөнт уралдаан тэмцээн зохион байгуулж, авъяас чадвараараа шалгарсан багт KFC-ийн хамт олны зүгээс гарын бэлэг гардуулсан билээ.
Өдөрлөгийн хамгийн чухал, сэтгэл догдлуулсан хэсэг бол “Тэврэх мөч” буюу энхрий бяцхан хүүхдүүддээ тэврэлтээр дамжуулан тэдэнд хайр халамж, сэтгэлийн баясал өгч эргээд хүүхдүүдийн маань нүднээс хайр гэрэлтэх тэр мөчийг харах хамгийн гайхалтай нь юм хэмээн KFC-н ах эгч нар нь дурьдсан юм. Хүүхэд бүрийн төлөө цохилох зүрх олон байгаасай гэсэн эерэг мессежийг нийгэмд түгээж байгаа KFC-н хамт олондоо баярлалаа
Хүүхэд бүрийн төлөө цохилох зүрхээ амьлуулцгаая