Андроидыг бүтээсэн Энди Рубин олон сар ярьж, олны анхаарлыг татаж байсан Essential утсаа албан ёсоор танилцууллаа.
Титан гадаргуутай, нүсэр том дэлгэцтэй энэ утас Qualcomm SnapDragon 835 чип, 2560х1312 пиксел нягттай, 4GB RAM, 13 мегапиксел үндсэн камер болон 8 мегапиксел нүүрэн талын камертай. 128GB санах ойтой бөгөөд ардаа хурууны хээ танигчтай аж.
Үзүүлэлтийн хувьд өнөөдөр зах зээл дээр байгаа утаснуудаас нэг их хол зөрөхгүй хэдий ч өөр олон зүйлсийг нэмэлтээр суурилуулах боломжтой болсноороо давуу болжээ. Жишээлбэл компанийн өөрсдийнх нь хөгжүүлсэн 360 камерыг утасны ард хэсэгт байх соронз бүхий утасгүй холбогчид залгаж болно.
Үүнээс өөр олон төрлийн төхөөрөмжийг нэмэлтээр холбох бөгөөд утас өөрт таарах төхөөрөмжийг шууд таних горимтой. Титан гадаргуу нь зөвхөн сайхан харагдуулаад зогсохгүй доргионы хамгаалалт сайтай болгожээ.
Харамсалтай нь энэ утас чихэвчийн оролтгүй бөгөөд ганц байгаа оролт нь USB-C холболт аж. Хар, цагаан, саарал, хөх өнгийн сонголттой энэ утасны гадна талд ямар ч лого байхгүй.
Энди Рубин энэ талаар “Хэрэглэгч өөрөө хүсэж байгаа эсэхийг үл харгалзан компаниуд логогоо байршуулдаг. Гэтэл утас тухайн хэрэглэгчийн хувийн өмч шүү дээ” гэжээ.
Хамгийн гол нь энэ утас жил тутам, улирал бүр дараагийн загвар нь гарч ирж хэрэглэгчдийг зовоохгүй. Хэрэглээ болон шинэчлэлүүдтэйгээ уялдан тогтмол сайжирч байна гэж компани үзжээ.
Essential утас 699 ам. долларын үнэтэй бөгөөд АНУ-д урьдчилсан захиалга аваад эхэлжээ. Харин 360 камертай нь хамт авахыг хүсвэл 749 ам. доллар төлөх аж.
Эх сурвалж: TheVerge