Бага насны хүүхэдтэй эх хүний нэг өдрийн ажил, хийх зүйлс барагддаггүй гэвэл хилсдэхгүй. Угааж цэвэрлэх, асарч тойлох гээд үр хүүхдэдээ л цаг завыг зарсаар өдөр хоногууд өнгөрсөөр байдаг. Ээжүүдийн хувьд нэгэн хэвийн үргэлжлэх энэ өдөр хоногууд бяцхан үрсэд минь ямар гэгээлэг дурсамж, хүмүүжил үлдээж байгаа бол та бодож үзсэн үү.
Тэгвэл яг үүнийг сануулах нэгэн сонирхолтой бичлэгийг хүргэж байна. Ээжийн хувьд “Өнөөдөр өмнөх шигээ л нэг хэвийн өдөр байлаа” гэж дүгнэхэд охин “Намайг айгаад унтаж чадахгүй байхад ээж дэргэд хань болсон. Би жаахан дүүдээ маш их хайртай. Ээж намайг үнссэн гээч. Ээж биднийг дэлгүүрийн дугуйтай сагсанд хийгээд түрэх нь маш гоё байсан. Газарт унасан бялууг ээжтэйгээ хамт гараараа авч идээд хамгийн гайхалтай өдөр өнгөрлөө” хэмээн дүгнэжээ.
Хорвоогийн нэг хоног таны хувьд энгийн өдөр ч хүүхдийн тань хувьд гайхалтай нэгэн өдөр байдаг.