УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдан хэд хэд асуудал хэлэлцэв.
Үндэсний статистикийн хороо (ҮСХ) УИХ-ын харьяа байгууллага тул тус байнгын хороонд үйл ажиллагаагаа тайлагнадаг.
ҮСХ-ны дарга А.Ариунзаяа танилцуулгаа хийсний дараа байнгын хорооны гишүүд түүнд асуулт тавьлаа. ҮСХ болон Гаалийн ерөнхий газар гэх мэт төрийн байгууллагуудын дүн мэдээ яагаад хоорондоо зөрдөг, эдийн засаг хүндэрсээр байтал өрхүүдийн орлого яагаад өсөв, ажилгүй иргэдийн тоог үнэн зөв гаргаж чадаж байна уу гэдгийг УИХ-ын гишүүд хөндсөн юм.
Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны нэгдүгээр улирлын судалгааг Үндэсний статистикийн хороо өнгөрсөн сард танилцуулсан. Судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 893 мянган төгрөг байжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 39 мянган төгрөгөөр өссөн дүн гэсэн юм. Орлого өсөхөд
- Цалин хөлсний орлого 27.6 (5.8 хувь) мянган төгрөг,
- Тэтгэвэр, тэтгэмжийн орлого 22.8 (14.8 хувь) мянган төгрөг,
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 5.6 (9.2 хувь) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн гэв.
Харин иргэд судалгааны дүнд ихээхэн эргэлзэж хүлээн авсан. Энэ талаар ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэгээс лавлахад “Эдгээр тоо бол дундаж үзүүлэлт. Манай улсад нийт 850 мянган өрх бий. Эдгээр өрхийг бүрэн төлөөлөх 11 232 өрхөөс түүвэр судалгаа авдаг. Тэдний өгсөн хариултыг жигнээд, улсын хэмжээнд тархаан, судалгааны дүнгээ гаргадаг.
Хэдийгээр тэтгэвэр тэмгэмжийг нэмээгүй ч 22 мянгаар өссөн тухайд 2016 онд тэтгэврээ анхлан тогтоолгосон иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өмнөх онуудынхаас өндөр байжээ. Оны эхний улиралд Шинэ жил, Цагаан сар, Мартын 8 гэх мэт нийтээр тэмдэглэдэг баярууд болдог үе. Баярын өмнө иргэд их хэмжээний худалдан авалт хийдэг нь судалгааны дүнд нөлөөлдөг. 1-3 дугаар саруудад хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулдаг үе биш. Гэхдээ орон нутгийн иргэд суурин газруудад сүү, цагаан идээгээ борлуулдаг үе. Иймд тэдгээр өрхийн орлого тодорхой хэмжээгээр өсдөг” гэж тайлбарлав.
Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны хоёрдугаар улирлын судалгааны дүнг ирэх сард танилцуулна.