Үндэсний статистикийн хороо таван жил тутамд хэрэглээний сагсыг шинэчилдэг. Энэ сагсанд Монголчууд бидний өдөр тутам хэрэглэдэг бараа бүтээгдэхүүнийг багтаадаг юм.
Одоо энэ сагсанд нийт 373 бараа бүтээгдэхүүн байна. Харин 1992 онд ердөө 123 нэр төрлийн бараа, үйлчилгээ багтаж байжээ. Жилээс жилд хэрхэн өссөнийг дээрх зургаас харж болно.
ХЭРЭГЛЭЭНИЙ САГС ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Сагсанд орсон бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг ҮСХ тогтмол бүртгэн, долоо хоног, сарын давтамжтай мэдээлдэг. Өргөн хэрэглээний барааны үнэ өсөж уруудах нь бидний орлого зарлага, худалдан авалт, цаашлаад амьдралын чанарт шууд нөлөөлдөг. Мөн сагсанд багтсан бараа, үйлчилгээний үнийн өсөлтөд үндэслэн инфляц хэдэн хувьд хүрснийг тогтоодог юм.
ХЭРЭГЛЭЭНИЙ САГСАНД ЯМАР БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭ БАГТДАГ ВЭ?
Өрхийн байнгын хэрэглээг төлөөлж чадахуйц бараа, үйлчилгээг хэрэглээний сагсанд нэмдэг. Иргэдийн хэрэглэдэг бүх барааг сагсанд нэмэх боломжгүй тул хамгийн их хэрэглэдгийг нь сонгодог байна. Сонгосон бараа, үйлчилгээнийхээ үнийг тогтмол хянан, хэрэглээний үнийн индексийг тодорхойлдог.
ХЭРЭГЛЭЭНИЙ САГСЫГ ЯАГААД ШИНЭЧИЛДЭГ ВЭ?
Таван жилийн өмнө иргэд ямар бараа, үйлчилгээ хэрэглэж байсныг одоогийнхтой харьцуулахад ихээхэн өөрчлөгдсөн байдаг. Зарим бүтээгдэхүүнийг хэрэглээнээс хасдаг бол заримыг нь шинээр хэрэглэж эхэлдэг.
Прыставка, DVD тоглуулагч нэг үе айл бүрийн хэрэглээнд нэвтэрсэн байсан бол одоо өрхүүд интернэтээр эсвэл кино сангаас сонголтоо хийн дуртай кино, нэвтрүүлгээ үзэж байна.
Жишээ нь прыставка, DVD тоглуулагч нэг үе айл бүрийн хэрэглээнд нэвтэрсэн байсан бол одоо өрхүүд интернэтээр эсвэл кино сангаас сонголтоо хийн дуртай кино, нэвтрүүлгээ үзэж байна.
Хэрэв хэрэглээний сагсан дахь бараа үйлчилгээг цаг үеийн өөрчлөлттэй уялдуулан өөрчлөхгүй бол хэрэглээний үнийн зөв индекс гарахгүй. Хүнсний бүтээгдэхүүнээр жишээ авбал 2000 оныг хүртэл Монголчууд бид нийтээрээ “Атар” талх иддэг байв. Харин одоо цагаан, хар, сүүтэй, луувантай, бүхэл үрийн гэм мэт олон төрлийн талхнаас сонгон идэж байна.
Статистикийн олон улсын байгууллагаас таван жил тутамд хэрэглээний сагсаа шинэчлэхийг зөвлөдөг байна. Гурван жил болоод шинэчилдэг улс ч бий аж. Манай улсын хувьд хамгийн анх 1991 онд хэрэглээний үнийн индексийг тооцоолжээ. Үүнээс хойш 1995, 2000, 2005, 2010, 2015 оны үр дүнгээр шинэчилсэн байна.
2010 оны дүнгээр Улаанбаатар хотод 219 нэр төрлийн, аймагт 214 нэр төрлийн бараа, үйлчилгээ хэрэглээний сагсанд багтаж байв. Харин 2015 оны үр дүнгээр Улаанбаатар 344, аймагт 238 нэр төрөл болж өсчээ. Улсын хэмжээнд нэгтгэхэд Монголчууд 373 нэр төрлийн бараа үйлчилгээг өргөн хэрэглээндээ нэвтрүүлжээ.
Хэрэглээний сагсанд ямар бараа үйлчилгээг нэмж, алийг нь хасахаа өрхийн нийгэм эдийн засгийн судалгаанд үндэслэн гаргадаг. Энэ судалгааны 2015 оны үр дүнд үндэслэн 373 нэр төрлийн бараа, үйлчилгээг сонгон авчээ.
2016 оны дундуур үр дүнг боловсруулж дуусан, энэ оноос тархааж байна гэж ҮСХ-ны шинжээч тайлбарлав.
ХЭРЭГЛЭЭНИЙ САГСАНД ШИНЭЭР НЭМЭГДСЭН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД
Айл бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон талхыг “Атар”болон зууван чех талхаар төлөөлүүлэн хэрэглээний сагсанд нэмсэн байв. Цаашид жижиг хар талхыг нэмж тооцож байхаар боллоо. Мөн хүүхдийн живх, ахуйн зориулалттай хий, ТҮЦ машинаас тодорхойлолт авах хөлс, тээврийн хэрэгслийн даатгалыг шинээр нэмжээ.
Иргэдийн орлого өсчээ, хэрэглээ тэлжээ гэж шууд ойлгож болохгүй. Иргэдийн бараа, үйлчилгээний сонголт өмнөхөөс илүү болсон гэсэн үг юм.
Үүний сацуу хоёр өрөө байрны түрээсийн үнэ, хувийн цэцэрлэг, хувийн дунд сургуулийн үнийг сар бүр тогтмол бүртгэдэг болсон байна. Эдгээр үйлчилгээг айл бүр авдаггүй ч хүн амын багагүй хэсэгт эдгээр үйлчилгээний үнэ шууд нөлөөлдөг байна.
Цахилгааны төлбөрөө гэр хороолол болон орон сууцны өрхүүд өөр өөр тарифаар төлдөг байсан бол одоо ижил болсон. Мөн орон сууцны бүх айл усны тоолууртай болсон тул тоолууртай, тоолуургүй хэмээн хоёр өөр усны үнэ баримтлах шаардлагагүй болжээ. Эдгээр өөрчлөлт өрхийн орлого зарлага, амьжиргаанд нөлөөлдөг учраас статистикчид анхааралтай ажиглаж байдаг.
Тэгвэл өдөр тутмын бараа, үйлчилгээний нэр төрөл өссөн нь иргэдийн хэрэглээ тэлснийг харуулах уу?
Иргэдийн орлого өсчээ, хэрэглээ тэлжээ гэж шууд ойлгож болохгүй. Иргэдийн бараа, үйлчилгээний сонголт өмнөхөөс илүү болсон гэсэн үг юм гэж ҮСХ-ны шинжээч тайлбарлалаа.