NBA-гийн аварга болох нь сагсчдын хамгийн эрхэм нандин мөрөөдөл. Сагсан бөмбөгийн түүхэнд Ч.Баркли, П.Юинг, К.Мэлоун, А.Айверсон гээд супер одууд үе үед гялалзаж байлаа. Гэвч тэд аварга болж чадаагүй. Өнгөрсөн зун Кевин Дюрант багаа орхин "Голден Стэйт Уорриорс" багт ирэхэд олон хүн түүнийг шүүмжилж байлаа. Гэвч тэр ганцхан аваргын цом өргөх мөрөөдлөө биелүүлэхийн төлөө Стефен Карри, Клей Томпсон, Дрэймонд Грийн нартай нэгдсэн юм.
Эцэст тэр чадлаа. NBA-гийн финалын цувралын тав дахь тоглолт "Голден Стэйт Уорриорс" багийн талбайд боллоо. Тоглолт тэнцүүхэн өрнөсөн ч эцсийн мөчид 129:120-оор "Дайчид" хожин, NBA-ийн аваргаар тодорлоо.
Ийнхүү сүүлийн гурван жил дараалан финалд шалгарсан "Дайчид" хоёр дахь удаагаа аваргын цом өргөж байна. Мөрөөдлөө биелүүлсэн Кевин Дюрант цувралын турш гайхалтай байж, Финалын Үнэ цэнэтэй тоглогчоор шалгарав. Дараагийн улирал даанч хол байна даа.