Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж явсан гурван хүүхэд осолд орж амиа алдсан хэрэг Дорноговь аймагт гарчээ.
Энэ талаар Дорноговь аймгийн Замын цагдаагийн хэлтсээс лавлахад хэргийг шалгаж байна, тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ.
Осол 2017 оны зургаадугаар сарын 13-ны шөнө Замын-Үүдээс Сайншанд хот руу явах замд болсон бөгөөд жолооч, гурван хүүхэд амиа алдсан байна. Мөн хамт явж байсан хоёр сурагч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал хүнд байгаа аж.
Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхэд оролцсон шалгалтын үед хүүхэд эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүргийг зохион байгуулагч болон оролцогч талууд ханган ажиллана гэж заажээ.
9 дүгээр зүйл. Олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал
9.1.Худалдаа үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан, замын хөдөлгөөн, хүүхэд оролцсон шалгалт, уралдаан тэмцээний үед хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүргийг зохион байгуулагч болон оролцогч талууд ханган ажиллана.
9.2.Энэ зүйлийн 9.1-д заасан арга хэмжээ, үйлчилгээг зохион байгуулагч хууль, захиргааны хэм хэмжээний акт, гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл бүрдсэн, эсхүл хохирол учирсан бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээнэ.
9.3.Энэ зүйлийн 9.1-д заасан арга хэмжээ, үйлчилгээний үед хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзсэн хувь хүн, хуулийн этгээд орон нутгийн хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллага, албан тушаалтанд, эсхүл цагдаагийн байгууллагад амаар болон бичгээр мэдэгдэнэ.
9.4.Олон нийтийн үйлчилгээ, арга хэмжээний үед хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулна.