Ерөнхий сайд Эрдэнэбат өнгөрөгч тавдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хэлэлцээр хийж, Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 1000 айлын орон сууц барихаар болсон.
Эдгээр орон сууцыг түрээслэхгүй, зарж борлуулахгүй бөгөөд хашаагаар солих бодлого барина гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү хэллээ.
Мянган орон сууц Сүхбаатарт дүүргийн 9-р хороонд баригдах бөгөөд шав тавих ёслолын ажиллагаа энэ сарын 17-нд болох юм байна.
Улаанбаатар хотод баригдах 1000 айлын орон сууцны төслийг ӨМОЗО-ны Бугат хотын захиргаа хариуцна.
БНХАУ-ын Бугат хотын дэд дарга Зан Жианьзүн “Манай улсын Худалдааны яамнаас томилогдсон инженер техникийн багийнхан Улаанбаатарт очиж ажилласан. Тэд яг одоо ажлын төлөвлөгөөгөө хийж байна. Урьдчилсан байдлаар төслийн нийт хөрөнгө оруулалт, цаг хугацааны төлөвлөгөө гарсан. Бугат хотын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлсэн шилдэг инженерүүдээ бид Улаанбаатар луу илгээнэ” гэжээ.