60 тэрбум төгрөгийн тухай бичлэгийг олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодовыг хууль хүчний байгууллагынхан баривчлах гэж байна гэсэн мэдээлэл өнөө өглөө цахим ертөнцөд тархсан.
Энэ асуудалтай холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа энэ үед өрсөлдөгчдийн зүгээс хар пиар хэрэглэж, маш сайн зохион байгуулалттайгаар манай намын нэр дэвшигч болон намын нэр хүндэд халдах, гүтгэх явдал хэрээс хэтэрч байна. АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн штабаас эвлүүлэн бэлтгэсэн нийтлэл, нэвтрүүлэг, мэдээллийг олон нийтэд зохион байгуулалттайгаар түгээж байна. Үүний нэг болох 60 тэрбум төгрөгийн асуудал. 60 тэрбумын тухай бичлэг хийсэн Г.Доржзодов гэдэг залуугийн амь насанд аюул учирч байна. Хэрвэ иргэн Г.Доржзодовын амь насанд аюул учирвал үүний хариуцлагыг МАН-ын удирдлага хүлээх ёстой” гэсэн мэдээлэл тарааж эхэллээ” гэв.
АН үнэнд үл нийцэх ийм мэдээллийг нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх оролдлогоор тарааж байгаа учир бид иргэн Г.Доржзодовыг хууль хяналтын байгууллагын хамгаалалтад авахаар ЦЕГ, ТЕГ-т хүсэлт гаргасан. Хэн нэгэн хүн иргэн Г.Доржзодовт халдлаа гэхэд үүнийг М.Энхболд хийсэн гэж сэтгэл зүйг АН-ынхан бэлдсэн учир ийм хүсэлт гаргасан гэдгийг тэрбээр онцоллоо.
Эвлүүлгээр биш эвтэй найртай байж Монгол Улсаа хөгжүүлье хэмээн бусад нэр дэвшигчиддээ уриаллаа.