Дэлхийд үйлдвэрлэлийн металлын хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ-ын эрэлт буурч, эдийн засгийн өсөлтийг дагасан бүтээн байгуулалт харьцангуй тогтворжоод байна. Энэ нь металл үйлдвэрлэгчид барилга болон үйлдвэрлэлээс өөр салбарт анхаарах шаардлагыг бий болгож байгаа юм. Эдгээрт сэргээгдэх эрчим хүчний салбар, цэнэг хураагуур, автомашин үйлдвэрлэл зэрэг боломжит салбарууд багтаж байна.
Чилийн "Codelco" компани л гэхэд зэсийн хэрэглээг өөр салбаруудад нэмэгдүүлэх, сурталчлах ажилд өнгөрсөн таван жилд 10 сая ам.доллар зарцуулжээ. Мөн инновацийг дэмжих зорилгоор энтрепренерүүдэд 50 мянган ам.долларын тэтгэлэг олгосон байна.
Харин "Glencore" компаниас 2032 онд нийт автомашины борлуулалтын 95 хувийг цахилгаан автомашин эзэлнэ гэсэн тооцоо гаргажээ. Ийнхүү энэ салбарт зэсийн эрэлт нэмэгдэж, жил бүр хоёр сая тонн зэс шаардлагатай гэж үзсэн байна. "Barclays"-ийн тооцоолсноор энэ онд БНХАУ-ын зэсийн хэрэглээ сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшинд хүрэх аж. Мөн 2020 он гэхэд зэсийн хэрэглээ БНХАУ-д 1.5 хувьд өсөх таамаг гараад байна. 2014 онд зэсийн эрэлт 8.8 хувиар нэмэгдэж байжээ.
Н.Алтан