“Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ-ын тэргүүн, комикс зураач, зохиолч Н.Эрдэнэбаяр, продюсер Э.Тамир нартай ярилцлаа. Бидний ярианы сэдэв Illustrator contest Asia тэмцээн.
Азийн авьяастнуудыг дэлхий дахинд таниулах нь энэ уралдааны гол зорилго юм байна. Дөрвөн орны уран бүтээлчдийг хамруулах болсны нэг нь Монгол Улс аж.
-Азийн ямар улсын зураачид “Illustrator contest of Asia” уралдаанд оролцох вэ?
-Вьетнам, Индонез, Монгол, Тайландын зураачид л оролцоно. Цаашид бүх Азийг хамарсан уралдаан болж өргөжнө.
Өнөө үед бүтээлч үйлдвэрлэл уул уурхайгаас ч өндөр ашиг авчрах салбар болж хөгжиж байна.
Эхлээд тухайн улс бүрээсээ аварга шалгаруулаад, дараа нь хамгийн өндөр оноо авсан нэг оролцогч Азийн аварга болно. Энэ төрлийн уралдаан Азид өмнө нь болж байгаагүй. Анх удаа болж байна.
Комикс бол бүтээлч үйлдэрлэлийн нэг хэсэг. Япон, Америкт комикс маш өндөр түвшинд хөгжсөн. Энэ нь эдгээр улсуудын хөгжлийн түвшинтэй холбоотой ч улс бүрт авьяаслаг зураач бий. Тэдний дунд өрсөлдөөн үүсгэж, шинэ авьяасыг нээхийг уралдааныг зохион байгуулагчид зорьсон.
Өнөө үед бүтээлч үйлдвэрлэл уул уурхайгаас ч өндөр ашиг авчрах салбар болж хөгжиж байна. Комикс, кино, энимэйшн, дүрийн бизнес зэрэг нь бүтээлч үйлдвэрлэлд хамаарна.
Шинэ баатрын дүр бүтээлээ гэхэд тухайн баатрыг дүрсэлсэн маш олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.
Энэ бизнесийн цөм нь зураачид.
Тэдний чөлөөт сэтгэлгээ, ур чадварын үндсэн дээр бүтээл төрдөг.
Иймд зураач нарыг сайн дэмжих хэрэгтэй.
-Монголыг энэ тэмцээнд багтаасан шалтгаан юу вэ?
-Н.Эрдэнэбаярын Япон улсад болсон, Олон улсын манганы уралдаанд Гран при шагнал хүртсэн нь нөлөөлсөн. Нөгөө гурван улсыг харвал хүн ам нь хэдэн зуун саяар тоологдох томоохон улсууд байна.
Дөрөвдүгээр сард болсон “Контент саммит” хурлаар бид энэ тэмцээнийг хамгийн түрүүнд зарласан. Дараа нь Вьетнам, Тайланд, Индонезид тэмцээнээ албан ёсоор нээж, бид нээлтийн ёслолд оролцоод ирсэн юм.

-Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулахгүй юу?
-Оролцогч улс бүрээс нэг шүүгч ажиллахын зэрэгцээ япон шүүгч Акиро Ито нэмэгдэнэ. Энэ хүн анимэ манганы гол зураач. Монголоос зураач Н.Эрдэнэбаяр оролцоно. Н.Эрдэнэбаяр тэмцээнийг зохион байгуулагч компани болох Wedge Holdings-той гэрээтэй ажилладаг. (Exclusive promotion agreement) Бусад зураач нар ч түүний адил олон улсад гарч ажиллаасай гэж бид хүсдэг. Ийд энэ тэмцээнд монгол залуусыг оролцуулах эрхийг авсан юм. Шүүгчдийн танилцуулга болон уралдааны удирдамжийг эндээс хараарай.
-Тэмцээний үе шатыг танилцуулахгүй юу?
-2017 оны тэмцээн гурван шаттай. 4-7 дугаар сард, 7-10 дугаар сард, 10-12 дугаар сард тус бүр тэмцээн болно. Эдгээр гурван тэмцээн гурван өөр сэдэвтэй. Эхний тэмцээний сэдэв шүтээн. Дараагийн тэмцээний сэдвийг одоогоор тогтоогүй байна.
-Эхний тэмцээнд оролцсоноор дараагийн буюу ирэх сард эхлэх тэмцээнд бүтээлээ илгээх эрх авах уу?
-Үгүй. Тийм биш. Гэхдээ эхний тэмцээнд оролцсоноор ялах илүү их боломжтой болно. Дөрвөн улсын аваргууд дундаас Азийн шилдэг зураачийг тодруулна. Тусгай байрын шагналыг хоёр зураачид олгоно. Шагнал гардуулах ёслол ирэх оны дөрөвдүгээр сард Японд болох юм. Тэгэхээр нийт 6 зураач Японыг зорино. Тэд шагналаа гардахын сацуу аялж, комикс, энимэйшн, иллюстрэйшн чиглэлээр ажилладаг компаниудтай танилцана. Дүрслэх урлагийн сургууль, хүүхэлдэйн кино бүтээгч байгууллагууд ялагчдыг хүлээн авах юм билээ.
Энэ тэмцээнд амжилттай оролцсоноор олон улсын компанид мэргэжлээрээ ажиллах боломжийг олж авна. Учир нь тэмцээний оролцогчдыг багтаасан, “Азийн авьяастнуудын тосгон” гэж нэрлэсэн бүлгийг цахим орчинд үүсгэн, хоорондоо байнга холбоотой байх, туршлага солилцох боломжийг тэмцээнийг зохион байгуулагчид олгоно. Үүгээрээ ихээхэн онцлог.
-Оролцогчдод ямар шаардлага тавих вэ?
-Хүссэн хүн бүр энэ тэмцээнд оролцож болно. Насны хязгаар байхгүй.
Нэг хүн хэдэн ч бүтээл ирүүлж болно. Бүтээлийн агуулга маш чухал. Оролцогчийн өөрийн бүтээсэн, олон нийтэд дэлгээгүй бүтээл байна.
Мөн бусад уралдаанд давхар оролцохгүй. Таны бүтээлд гуравдагч этгээд гомдол гаргавал зохион байгуулагчид хариуцлага хүлээхгүй. Нийгмийн хэв журам, ёс суртахуунд харшилна гэж үзсэн бүтээлийг хүлээн авахгүйг анхаараарай.
-Бүтээлээ хаашаа, хэрхэн явуулах уу?
-brain-navi цахим хуудсанд бүртгүүлэн, бүтээлээ цахимаар илгээнэ.
Шүүгчдийн саналаас гадна олон нийтийн саналыг цахимаар авах юм. Иргэд өөрийн улсын оролцогчийг дэмжих боломжтой. Үзэгчдээс хамгийн их санал авсан бүтээл эцсийн шатанд шалгарна.
-Бүтээлд тавигдах шаардлагыг танилцуулахгүй юу?
-Мэдээж зохиогчийн эрхийн зөрчилгүй байх ёстой. Агуулга, өнгө хийцийн хувьд сайн, сэдвийн дагуу зураг байх ёстой. Гараар эсвэл зориулалтын төхөөрөмж ашиглан зурсан зургаа сканердаад, дээрх цахим хуудсанд файлаар оруулах юм. 3D график зургийг ч хүлээн зөвшөөрнө.
-Тэмцээний сэдэв шүтээн гэж та бүхэн хэлсэн. Хийсвэр, сонирхолтой сэдэв сонгожээ. -Оролцогчид бүгд энэ сэдвээр бүтээлээ ирүүлнэ. Дуучин, жүжигчин гэх мэт олны анхаарлын төвд байдаг хүмүүсийг зурна гэсэн үг. Үзэгчдийн сэтгэл зүрхийг эзэмдэж, байлдан дагуулахуйц дүр төрхийг төсөөлөн зурна. Тэрхүү шүтээн ямар ч хүйстэй байж болно.
Залуус энэ тэмцээнд идэвхтэй оролцохыг урьж байна. Одоогоор манайд манга, комикс зураад өндөр цалин орлоготой ажиллах боломж хомс. Иймд олон улсын зах зээлд өөрийгөө танилцуулах боломжийг залуус бүү алдаасай. Эхний тэмцээний бүтээлүүдийг ирэх сарын 1-нийг хүртэл хүлээж авах тул яараарай.
Эхний сэдэв-ШҮТЭЭН
Хүлээн авч эхлэх: 2017/04/06 өдөр
Хүлээн авах сүүлийн өдөр: 2017/07/01 өдөр (23:59 тухайн улсын цагаар)
Санал өгөх сүүлийн өдөр: 2017/07/20 өдөр
Үр дүн зарлах: 2017/07/31 өдөр
Хоёр дахь сэдэв
Хүлээн авч эхлэх: 2017/07/01 өдөр
Хүлээн авах сүүлийн өдөр: 2017/08/31 өдөр (23:59 тухайн улсын цагаар)
Санал өгөх сүүлийн өдөр: 2017/09/20 өдөр
Үр дүн зарлах: 2017/09/30 өдөр
Гурав дахь сэдэв
Хүлээн авч эхлэх: 2017/09/01 өдөр
Хүлээн авах сүүлийн өдөр: 2017/10/31 өдөр (23:59 тухайн улсын цагаар)
Санал өгөх сүүлийн өдөр: 2017/11/20 өдөр Үр дүн зарлах: 2017/11/30 өдөр
Азийн Аварга шалгаруулах: 2018/01/04 Япон улсад аялах: 2018/04 сард
-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс