Эрүүл мэндийн яам, Монголын элэгний эмгэг судлалын холбоо Ази номхон далайн Элэгний эмгэг судлалын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.
Ингэснээр “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгч, хепатитийн вирус, түүний шалтгаант элэгний эмгэгийн урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг гадаад улсад сургах үйл ажиллагааг зохион байгуулж, холбогдох санхүүжилтийн дэмжлэгийг үзүүлэх юм.
Харин Монголын Элэгний эмгэг судлалын холбооны хувьд олон улсын эрдэмтэн судлаач, зөвлөхүүдийг Монгол улсад урьж ажиллуулахад дэмжлэг үзүүлэх, сургалтын хөтөлбөрийг боловсруулах тал дээр хамтран ажиллана.
Өнгөрсөн баасан гарагт Монголын элэгний эмгэг судлалын холбоо, Ази-Номхон далайн элэгний эмгэг судлалын холбоотой хамтран элэгний эмч нарыг зургадугаар чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулсан.
Гурав хоног үргэлжилсэн уг хуралд 21 орны 300 гаруй эмч, судлаачид оролцож, “Элэгний В, С вирүсийн ба хавсарсан халдвар” сэдвээр эмчилгээ оношилгоо, эмнэлзүйн удирдамжуудыг танилцуулсан юм.