Монсудар хэвлэлийн газраас санаачилсан “Зуныг номтой өнгөрүүлье” аяныг өнгөрсөн долоо хоногийн турш зохион байгууллаа. Тус аяныг санаачлан өрнүүлсэн Адмон группын захирал Р.Энхбаттай цөөн хором ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд. “Зуныг номтой өнгөрүүлье” аяныг өрнүүлсэн зорилго юу байв? Ач холбогдлыг манай уншигчдад тайлбарлавал?
-Зун бол ном унших сайхан боломж. Хөдөө хээр, аялал зугаалгаар явахад номноос сайхан нөхөр байхгүй. Тиймээс бид хүүхэд багачууд, залуучууд, эцэг эхчүүдийн номонд ойртуулах үүднээс энэ арга хэмжээг эртнээс төлөвлөн зохион байгуулж дэлхий дахин юу уншиж байна вэ? ном уншихын ач холбогдол, хүүхдээ хэрхэн номонд дурдуулах вэ? зэрэг асуудлуудыг хөндөн хэлэлцлээ.
-Яагаад ном унших ёстой гэж?
-Ном бол бидний байнгын хэрэглээ байх ёстой. Бид дэндүү материаллагжсан нийгэмд амьдарч байна. Биологийн эрэлт хэрэгцээнээс давсан оюуны эрэлт хэрэгцээгээ хангах гэж тэмүүлэх ёстой. Бидний олонх маань ном унших хэрэгтэй, ном бол оюуны талх гэж гэдэг ярьдаг боловч байнга унших дадалгүй мөн ямар ном унших вэ гэдгээ мэддэггүй. Бид хооллож, ундалдаг шиг номыг өдөр тутмын хэрэглээ болгох ёстой. Гоё сайхан үгээр дээдэлж бишрэх бус шууд зүгээр л унш л гэж хэлмээр байна.
-Сайн муу номыг яаж ялгаж унших вэ? Зарим тохиолдолд орчуулга нь номоо алаад байдаг шүү дээ.
-Номыг байнгын хэрэглээ болгосон хүмүүс л сайн мууг нь ялгаж мэддэг. Хэрэглээ болгоогүй хүмүүс бусдын хэлснээр л сонголтоо хийдэг. Сайн, мууг ялгахын тулд эхлээд унш л гэж хэлмээр байна даа. Орчуулгын хувьд муу ном маш их хэвлэгдэх болсон. Номыг уншаад ойлгохгүй бол би л ойлгохгүй байгаа юм байна гэж бүү бодож шантраарай. Зүгээр л тэр номыг хаячих. Манайхаас орчуулж гаргаж буй номуудаас ойлгомжгүй өгүүлбэр байвал бидэнд хандвал их баярлана.
-Яагаад уншсан номоо ярилцах хэрэгтэй вэ?
-Сүүлийн үед ном уншдаг залуучууд олон болсон байна. Гол нь уншсан номоо ярилцах л бидэнд дутагдаж байна. Юм идэхдээ сайтар зажилж идэж байж амтыг нь мэдэрдэг шиг. Ганцаараа залгиж унших бус уншсан номоо бусдад ямар санагдсан гэдгийг хоорондоо ярилцах зажлах, хэрэгтэй цаг үед бид ирээд байна. Магадгүй таны алгассан санаа, таны хараагүй мэдрээгүй агуулгыг өөр хүн олж харсан байж болно. Тиймээс номыг өөртөө шингээхийн тулд ярилцах хэрэгтэй.
-Хүүхдийг хэрхэн, номтой нөхөрлүүлэх вэ?
-Хүүхдээ багаас нь номтой нөхөрлүүлбэл насан туршийнх нь дадал болдог. Хүүхдээ ном уншуулж хэвшүүлэхийн тулд эцэг эхчүүд өөрсдөө үлгэрлэж, тэр орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Үүнийг хүүхдийн насны онцлогоос хамаар ч хоёр хэсэгт хуваана. Нэгдүгээрт сургуулийн өмнөх насны хүүхэд буюу ном уншиж сураагүй хүүхэд, хоёрдугаарт сургуулийн бага болон түүнээс дээш ангийн хүүхэд. Хүүхдээ номонд дурлуулж, автуулахын тулд эцэг, эх хүүхдийнхээ сонирхлыг таньж мэдэх чухал. Жишээ нь хүүхдийн буруу зуршлын арилгах ном, ногоо, хоолонд дурлуулах ном, эр зоригийн хүмүүжил, энэрэнгүй болгох ном, зөвхөн үлгэрийн гэлтгүй танин мэдэхүйн ном гэхчлэн олон сонголт бий.
-Та уншигчдад ямар ном санал болгох вэ?
-Ямар ном унших вэ гэдэг нь маш чухал. Тийм учраас ийм тийм ном унш гэж жор хэлэх нь хэцүү. Хүн болгон адилгүй сонирхол нь янз бүр. Хүмүүс өөрсдийгөө олоогүй учраас ямар ном уншихаа мэддэггүй юм шигээ. Иймд өрийнхөө сонирхол, өөрийгөө номон дотроос ч олох олж болох тул унших үйл явцыг хэрэглээ болгох хэрэгтэй. Нас насны онцлогоос шалтгаалж өөр өөр ном байна л даа. Залуучууд бол аливаа зүйлийг байгаагаар нь шингээх, мухар сүсэгт итгэх бус яагаад гэж байнга эргэлзэж, эрэл хайгуул хийж байх ёстой. Тиймээс шинжлэх ухаан, танин мэдэхүйн мөн дэлхийн уран зохиолын сод бүтээлүүдээс ном уншаасай гэж зөвлөе дөө.
-Танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
Ц.Мөнхжин