Парисаас Хятадын Куньмин хотын чиглэлд нисэж байсан Чайна Истэрн Эйрлайнс компанийн зорчигч тээврийн онгоц агаарын чичиргээний бүсэд орсны улмаас 26 зорчигч гэмтсэний дөрөв нь хүнд зэргийн бэртэл авчээ.
MU774 нислэгийн дугаартай онгоц Хятадын өмнө зүгт орших Юннан мужийн Куньмин хотыг зорих замдаа агаарын чичиргээний бүсэд орсон байна.
Чичиргээний улмаас зорчигчдын яс хугарч, арьс зүсэгдэж, зөөлөн эд гэмтсэн талаар Синьхуа агентлагаас мэдээлж байна.
Онгоц доошлох үед зорчигчид суудлын бүсээ зүүх нь маш чухал талаар Чайна Истэрн Эйрланс ослын дараахан онцолжээ.
Хятадын Weibo цахим хуудсанд тус онгоцоор нисч байсан нэгэн зорчигч, ”Би тэр онгоцонд байсан, би өөрийгөө амьд гарахгүйн гэж бодсон.” хэмээн бичсэн байна.
Синьхуа агентлагаас мэдээлж байгаагаар, олон хүн бэртэл гэмтэл авснаас дийлэнх нь суудлын бүсээ зүүгээгүй байсан гэнэ. 10-аад минут үргэлжилсэн чичиргээний үеэр хоёр маш хүчтэй чичиргээ мэдрэгджээ.
Агаарын чичиргээний үеэр зарим зорчигчид толгой болон мөрөө тээшний тавиурт цохьсон ба тээшний зарим тавиурууд салж унан, тээшнүүд зорчигчдын дээрээс унасан аж.