Үндэсний их баяр наадмын урлаг соёлын салбар хорооны дарга, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяраас баяр наадмын бэлтгэл ажлын талаар тодрууллаа.
-Баяр наадмын хөтөлбөр гарсан уу, наадмаар урлаг соёлын ямар арга хэмжээ болох вэ?
-Наадмын хөтөлбөр гарсан, албан ёсоор хэвлэгдээгүй байна. Наадам дөхүүлээд олон нийтэд мэдээлнэ. Долдугаар сарын 10-наас наадамд зориулсан урлаг соёлын арга хэмжээ эхэлнэ. 10-ны орой Төв талбайд Үндэсний урлагийн их театрын концерт, 11-нд Улаанбаатар үдэш цэнгүүн, 12-ны орой Гурван баритоны концерт Төв талбайд болно. Ихтэнгэрийн аманд Төрийн хүндэтгэлийн концерт болох юм.
Мөн Хүй долоон худагт долдугаар сарын 11-14-ний өдөр Соёлын наадам зохион байгуулна. Энэ бүх арга хэмжээг манай салбар хороо хариуцан, бэлтгэл ажлаа хийж байна.
-Гурван баритоны тоглолтод оролцох дуучид нь хэн хэн бэ?
-Нэг дуучин гадаадад яваа. Оролцох эсэх хариугаа хэлээгүй байгаа учир энэ удаа нэр хэлэхээ азная.
-Урлаг соёлын арга хэмжээнд нийт хэдий хэмжээний хөрөнгө төсөвлөсөн бол?
-Төсөв өнгөрсөн жилийнхээс нэмэгдээгүй, хасагдаагүй. Батлагдсан төсвийнхөө хүрээнд бэлтгэлээ хангаж байна.
-Энэ бүх арга хэмжээнд хэчнээн хүн оролцож байна вэ?
-Нийт 4000 орчим хүн оролцож байгаа гэв.