Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс ХХК”-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн долоо дугаар тойргийн тоглолтууд боллоо.
Атлетик 220 0:0 Гоёо Эф Си
Долоо дугаар тойргийн нээлтийн тоглолт өнгөрөгч баасан гаригийн 19:00 цагт “Атлетик 220” болон “Гоёо Эф Си” клубүүдийн хооронд болсон. Үндэсний дээд лигийн эрхээ авснаас хойш анх удаа учраа таарсан багууд үндсэн цагт гоолгүй тэнцсэн юм. Тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж буй “Атлетик 220” “Гоёо Эф Си”-тэй тэнцсэнээр Г.Даваа-Очир дасгалжуулагчтай тав тааран тоглоход хожоогүй гэдэг сөрөг үзүүлэлтэй болсон бол “Гоёо Эф Си”-ийн Япон хаалгач Такуми Томизава 322 минут хаалгандаа гоол алдаагүй гэсэн амжилтад хүрлээ.
Эрчим 2:1 Эф Си Улаанбаатар
Бямба гаригт хоёр тоглолт болсны эхнийх нь ДЦС-4 талбайд явагдсан “Эрчим”, “Эф Си Улаанбаатар” багуудын тулаан байсан. Сүүлийн тоглолтууддаа гоол алдалгүй хожоод байсан хоёр багийн тоглолт тун сонирхолтой өрнөж байсан ч эхний хагаст хаалганы тор хөдлөөгүй. Харин хоёрдугаар үе төд удалгүй “Эрчим” клубийн С.Гал-Эрдэнэ тооны харьцааг нээж багтаа давамгайллыг авч ирсэн бол 64 дэх минутад М.Төгөлдөр тоог 2:0 болгосон. Гэхдээ нийслэлээрээ овоглосон залуус бууж өгөхийг хүссэнгүй 65 дахь минутад Япон довтлогч Мотохиро тооны харьцааг ойртуулсан юм. Тоглолтын төгсгөл хэсэгт “Эф Си Улаанбаатар” 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч О.Дэлгэр тэрхүү боломжийг алдсанаар баг нь 2:1-ээр хожигдож, оноо авч чадсангүй.