Дотоодын аялал жуулчлал сүүлийн хоёр жилд ойролцоогоор 10-12 хувь өссөн гэж Монголын аялал жуулчлалын холбоо мэдээллээ. 2016 онд дотоодын аялал жуулчлалын салбарт 102.9 сая ам.долларын орлого төвлөрсөн нь жилийн өмнөхөөс найман хувиар өссөн дүн болсон байна.
Гэхдээ энэ салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хангалтгүй түвшинд байна гэж бизнесийн төлөөлөл үзэж байгаа юм. Дотоодын аялагчдад эх орноо тойрон аялах эсвэл 2-3 аймгаар өртөөчлөн аялах гэсэн хоёр сонголт байдаг гэж Монголын аялал жуулчлалын холбоо мэдээллээ.
Үнийн хувьд Хөвсгөл далайгаар аялах багц хөтөлбөр хамгийн үнэтэй буюу нэг хүний 680 мянган төгрөг харин хамгийн хямд нь Цонжин болдог, Горхи-Тэрэлж хүртэлх аялал өдрийн 30 мянган төгрөг байгаа юм. Мөн дотоодын нэг жуулчин эх орноороо аялахдаа өдөрт 50 мянган төгрөгөөс дээш төсөв зарцуулдаг байна. Үүнтэй холбогдуулан аялагчдын боловсрол, соёлыг дээшлүүлэх тодорхой ажлуудыг дэс дараатай хийж, аялагчдын эрх үүргийг хуульчлах шаардлагатай гэж аялал жуулчлалын компаниуд салбарын сайддаа хүргүүлсэн саналдаа тусгажээ.
Ж.Жаргалмаа