Монгол хүний эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг харуулсан “Эрүүл мэндийн үзүүлэлт” номд Монголчуудын нас баралтын 58.7 хувийг зүрх судас, хавдрын өвчлөл эзэлж байгааг дурджээ.
2016 оны хүн амын нас баралтын шалтгааныг харвал:
- Зүрх судасны тогтолцооны шалтгаант 43.1,
- Хорт хавдрын шалтгаант 25.6 байгаа юм.
Монголчуудын хавдрын шалтгаант нас баралт дунд элэг, ходоод, уушги, умайн хүзүүний хорт хавдар давамгай байгаа юм.
Эрэгтэйчүүдийн дунд хорт хавдрын шалтгаант нас баралт өндөр байгаа төдийгүй аль ч хүйсийн хувьд нэмэгдэх хандлагатай байгааг тус номд мөн дурдсан байна.
Хүн амын нас баралтын ерөнхий коэффициент 1990 онд 7.9 байсан бол өнгөрсөн онд 5.2 болж буурчээ. Гэвч хорт хавдрын улмаас хорвоог орхиж буй хүний тоо буурахгүй байгааг анхаарах нь зүйтэйг онцолж байна.
Тогтвортой хөгжлийн зорилтот зонхилон тохиолдох халдварт бус өвчнийг 2020 он гэхэд бууруулахаар заасан. Тиймээс энэ чиглэлээр хөтөлбөр боловсруулж, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна.