Монголын бизнесийн зөвлөлийн хоёрдугаар чуулган өчигдөр бүтэн өдрийн турш үргэлжиллээ. Чуулганаар хөндсөн сэдвийн нэг нь “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт” байв.
Энэ хэлэлцүүлэгт АХБ-ны Монгол дахь суурин төлөлөгчийн газрын ахлах эдийн засагч Деклан Маги, ҮХГ-ын Судалгаа шинжилгэний албаны дарга А.Мөнхболд, Bank of Tokyo-Mitsubishi UFG-гийн суурин төлөөлөгч Хиротаке Хиросе, Улаанбаатарын худалдааны танхимын ТУЗ-ийн гишүүн А.Дулмаазул нар оролцлоо.
А.Дулмаазул Азербайжан, Туркменистан гэх мэт Тусгаар тогтносон орнуудын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудад 8 жил хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажиллажээ.
Тэрээр “Туркменистанд Ерөнхийлөгчийн зарлиг гарсан л бол бүх ажил хурдан урагшилдаг давуу талтай. Гэхдээ тус улсад тулгарсан гол сорилт нь хүний нөөцийн дутагдал.
Хэрэв надад нэг тэрбум ам.доллар байсан бол би Таван толгойн цахилгаан станцад хөрөнгө оруулах байсан” гэсэн юм.

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс, видеог бэлтгэсэн О.Сүхбат