Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлд оршин суудаг 40-65 насны 334360 иргэнийг гепатитийн В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.
Энэ сарын 15-наас эхлэн нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулж буй тус илрүүлэг шинжилгээнд өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 15, 16-нд 7262 хүн хамрагджээ.
Мөн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ард иргэдэд сурталчлан таниулж, эрүүл мэндийн үзлэг оношлогоо, сургалт зөвлөгөөг хүргэх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж эхлээд байна.
Тухайлбал “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг иргэдэд таниулах нээлттэй өдөрлөгийн үйл ажиллагаа Налайх дүүрэгт энэ сарын 14-нд, Багануур дүүрэгт 15-нд, Чингэлтэй дүүрэгт 16-нд, Баянзүрх дүүрэгт 19-нд тус, тус зохион байгуулжээ.
Энэ ажлын хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Б.Цэрэндоржийн талбайд нээлттэй өдөрлөг болж байна. Мөн энэ сарын 21-нд Баянгол дүүрэг, 22-нд Сонгинохайрхан дүүрэг, 23-нд Хан-Уул дүүрэгт зохион байгуулах аж.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй гепатит В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд зорилтод бүлгийн буюу 40-65 насны иргэд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх шаардлагатай.