Монгол хүний эрүүл мэндийн байдлыг сүүлийн арван жилийн байдлаар харуулсан “Эрүүл мэндийн үзүүлэлт” 2016 номын танилцуулга өнөөдөр боллоо.
Эмхэтгэлд дурдсан зарим тоо баримтаас дурдвал,
- Монгол Улсын хүн ам 2016 оны жилийн эцсийн байдлаар 3 сая 119.9 мянга болж, нийт хүн амын 68.9 хувь нь хот суурин газар, үлдсэн 31.1 хувь нь хөдөө амьдарч байна.
- Эмнэлгийн нэг оронд ногдох хүний тоо 134, нэг их эмчид ногдох хүний тоо 309 байна.
- Арван мянган хүн тутмын 2749 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, жилд 1 иргэн 5.5 удаа амбулаторийн тусламж үйлчилгээ авч байна.
1996 оноос хойш Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эрхлэн гаргаж буй тус эмхэтгэлд жил бүр эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүдийг олон улсын аргачлалын дагуу тооцон, дүгнэлт хийж эмхэтгэл болгон бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, мэдээлэл хэрэглэгчдийн хүртээл болгодог.
Ингэснээр эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлтийг эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлалаар, хүн амын өвчлөлийн болон нас баралтын тэргүүлэх шалтгаануудыг бүс нутгаар гаргаж, үндэсний хэмжээнд хэрэгжиж буй нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн шалгуур үзүүлэлтүүдийг тооцон харуулдаг аж.
Энэ удаагийн эмхэтгэл нийт 15 бүлэг, 41 дэд бүлгээс бүрдэж байгаа бөгөөд эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг 97 хүснэгт, 92 зураг, 50 газарзүйн байршлын зургаар дүрслэн харуулжээ.
Уг эмхэтгэлийг монгол, англи хэлээр хэвлэдэг бөгөөд төрийн, төрийн бус, олон улсын зэрэг 300 гаруй мэдээлэл хэрэглэгчдэд үнэ төлбөргүй тараадаг юм байна.
Эмхэтгэлийг гаргаснаар ямар үр дүн гардаг талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Статистик, мэдээлэл, технологийн албаны дарга Х.Ганцэцэг,
-Монгол хүний өвчлөлийн чиг хандлага ямар байгаа тоон мэдээллийг нэгтгэж гаргадгаараа давуу талтай. Ингэснээр тухайн өвчлөлийг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авах талаар бодлогын түвшинд ажилладаг.
Одоо хэрэгжиж буй Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг ч эрүүл мэндийн үзүүлэлт дээр тулгуурлаж боловсруулсан. Халдварт бус өвчин тэр дундаа Улаанбурхан, гар хөл амны өвчин жил бүр тасралтгүй нэмэгдэж байгаа учраас энэ талаар тодорхой бодлого баримталж ажиллах шаардлагатай байна. Тиймээс ч халдварт өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөр батлагдсан. Гэх мэтчилэн эрүүл мэндийн үзүүлэлтүүдээс төрийн бодлогын түвшинд олон арга хэмжээ хэрэгжүүлдэг.
Уг эмхэтгэлийг мэдээлэл хэрэглэгчдэд танилцуулах, түгээх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор танилцуулах уулзалтыг жил бүр зохион байгуулж УИХ, Засгийн газар, ЭМЯ, ДЭМБ, ҮСХ, нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлэг тусгай мэргэжлийн төвүүдийн удирдах ажилтнууд, төрийн бус байгууллагын 50 гаруй мэдээлэл хэрэглэгчдийг хамруулдаг гэсэн юм.
Энэ удаагийн эмхэтгэлийг хэвлэхэд арга зүй болон санхүүгийн дэмжлэгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас үзүүлжээ.