Тэдэнд "Баярлалаа" гэж хэлэх ч багадна. Тэд эх орныхоо сөөм газрыг ч хамгаалахаар өдөр, шөнөгүй амь биеэ үл хайрлан зүтгэдэг. Халуун нурам төөнөж, улаан гал дүрэлзэж байхад ч тэд зовлон тоочилгүй ажилласаар.
Хамгийн хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа тэднийг онцгой байдлын алба хаагчид гэдэг.
Аагим зуны халуун, амралт зугаалга тэдэнд хүртээлгүй. Минут, секунд бүр тэдний хувьд үнэтэй.
ОН ГАРСААР 101 УДАА ТҮЙМЭР ГАРСАН НЬ ӨНГӨРСӨН ОНООС
20 ХУВИАР ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТ
Улсын хэмжээнд зургадугаар сарын 19-ний байдлаар нийт 101 удаа ой хээрийн гал түймэр гарч 66 мянган га талбай түймэрт өртжээ.
Дээрх түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 1942 алба хаагч, Хилийн цэргийн анги, Зэвсэгт хүчний байгууллага, Цагдаагийн байгууллага, орон нутгийн иргэн гээд 5643 хүн ажилласан байна.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 138 удаагийн ой, хээрийн түймэр гарсан бол энэ оны эхний хагас жилд энэ тоо 101-т хүрсэн нь 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт.
Энэ жилийн хувьд хэт халалт, хур тунадас багатай байгаагаас үүдэн ногоон бүсэд гарсан түймэр хүлэрийн түймэр болж, газар доогуур модны үндсээр тархан шатаж байгаа аж. Иймээс түймрийг унтраахад цаг хугацаа, хүн хүч ихээхэн шаардаж байгааг ОБЕГ-аас мэдээлж буй.
Хэдийгээр түймрийг цурамд оруулан унтраасан ч түймэр газар доогуур зурвасаасаа гарч, түймэр дахин сэргэж байгаа аж. Тиймээс алба хаагчид түймрийн хил дагуу газар ухаж, модны үндсийг гарган норгож байгаа нь хугацаа алдах шалтгаан нь болж байна.
Хамгийн ойрын жишээ гэхэд Богдхан ууланд гарсан түймэр 2-3 га газар хамарсан. Талбайн хувьд бага ч энэ түймрийг Хан-Уул дүүргийн Гал унтраах 14 дүгээр ангийн 17 алба хаагч 7 өдөр, 8 шөнө тасралтгүй ажиллаж, мод бүрийн үндсийг ухаж унтраасан.
АЛБА ХААГЧДАД АМАРНА ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ
Гарсан түймрүүдэд хүн хүч, техник хүрч очих боломжгүй байгаагаас унтраахын тулд олон хоног шаардаж байна. Нэмэлтээр хүн хүч илгээж буй хэдий ч алба хаагчдыг солих боломж хомс байна гэдгийг ОБЕГ-аас мэдээлсэн.
Энэ жил гарсан түймрүүдээс хамгийн их хугацаа шаардаж буй нь Минжийн хангайн түймэр. Түймрийг унтраахаар нэг сар тав хоног ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын онцгой байдлын хэлтсийн 24 алба хаагч хамгийн түрүүнд түймрийн голомтод очсон бөгөөд өнөөдрийг хүртэл буугаагүй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл тэд нэг сар тав хоног ассан гал, уугисан цурманд ажиллаж буй. Мөн нэмэлт хүчээр очсон Орхон аймгийн 24 алба хаагч 14 хоног ажиллаж байна.
Түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчид хэрхэн ажилладаг талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү хэлэхдээ,
“Эрчтэй ассан түймэрт ажиллаж байгаа алба хаагчид амарна гэсэн ойлголт байхгүй. Хүмүүсээ хоёр хуваагаад эрчтэй талд нь нэг хэсгийг нь цурманд орсон хэсэгт нь нөгөөг нь ажиллуулдаг. Ингээд л хүндрэлтэй газар ажиллаж байсан хэсгийг нь түймрийн хойд талаас хойд хэсгийг нь түймрийн ирж яваа талд нь гэх мэтчилэн сэлгэж ажиллуулдаг. Түүнээс тэдэн цаг ажиллаад амарна гэсэн ойлголт байхгүй” гэсэн юм.
СУЛЬДАЖ УНАТЛАА АЖИЛЛААД...
Түймрийг унтраахаар ажиллаж буй алба хаагчдын хоол хүнс, ундны усыг түймэр гарсан орон нутгийн Засаг захиргаа хариуцдаг. Тайгын түймэрт рашаан усаар ундны хэрэгцээгээ хангадаг байна. Алба хаагчдын хувцас, хүнсний асуудал тулгамдаад байгаа тул Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн өгсөн үүргийн дагуу урт хугацаагаар ажиллаж буй алба хаагчдын хувцас хэрэглэл, хоол хүнсээр хангахаар болжээ.
Ингээд эхний ээлжинд Төв аймгийн Эрдэнэ сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын заагт гарсан Минжийн хангайн түймэрт ажиллаж буй Сэлэнгэ аймгийн 24, аврах тусгай ангийн 12 алба хаагч, Дархан-Уул аймгийн 24, Орхон аймгийн 24 алба хаагч нийт 80 гаруй алба хаагчид эхний ээлжийн гутал, хүнсний хангалт өгчээ.
Гэсэн ч түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчид хувцас хэрэглэл, хүнс, багаж төхөөрөмж муу хэвээр. Хамгийн ойрдоо 3 км-ийн зайнаас усаа зөөж, ганц ээлжийн даавуун хувцсаар биеэ хамгаална.
Обьектийн түймэрт бус ой хээрийн түймэрт ашигладаг гэх нисдэг тэрэг нь манайд үгүй. Зориулалтын нисэх онгоц авсан ч задгай далай, тэнгисээс усыг нь соруулж, хутгаж авдаг тул манай нөхцөлд тохиромжгүй. Тиймээс цаашид хөтөлбөр хэрэгжүүлж, чингэлэгтэй ус асгадаг нисдэг тэрэг байгаа эсэх, гал унтраах техник төхөөрөмж, хад асгатай газар явах боломжтой, туулах чадвартай автомашинаар хангахаар судалж байгаа гэх.
Хэзээнээсээ хамгийн хэцүү хэр нь үнэлгээ багатай эдгээр алба хаагч түймрийн голомтод ажиллавал хуульд заасны дагуу нэг өдрийн цалинг нь гурван өдөртэй тэнцүүлж авна. Үндсэн цалин нь төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээгээр тооцогдож 320-764 мянган төгрөг. Ингээд бодохоор тэдний ажлын нөхцөл авч буй цалин нь дэндүү зөрүүтэй. Тиймээс ч онцгой халамж шаардлагатай онцгойгийн алба хаагчдын цалин хангамжийг нь нэмдэггүй юм аа гэхэд ажлын багажаар нь дорвитойхон хангах цаг нэгэнт иржээ.