Австрийн судлаач, аялагч Хаанс Лэдэрийн (1843-1921) цуглуулсан эд өлгийн зүйлсийн тухай өгүүлэх “Эд өлгийн барилдлага: Хаанс Лэдэрийн мөрөөр” нэртэй үзэсгэлэнг судлаач, нийгмийн антропологич Мария Катарина Ланг санаачлан өчигдөр нээлээ.
Хаанс Лэдэр 1892 онд шавж судлаачийн хувиар анх удаа Монголд иржээ. Тэрээр 1899-1905 оны хооронд хэд хэдэн удаа аялахдаа Монголын угсаатны зүй, Бурханы шашныг ихэд сонирхох болжээ.
Лэдэрийн аяллын зам мөрийг харуулсан түүхэн газрын зургаас гадна эд өлгийн зүйлстэй холбоотой сүлжээ харилцааг илтгэх газрын зургийг шинээр бүтээсэн юм.
Түүний 4500 гаруй үзмэр Вен, Будапешт, Лайпциг, Хайдэлбэрг, Штутгарт, Берлин зэрэг төв Европын угсаатны зүйн музейдэд хадгалаатай буй. Лэдэрийн аваачсан эд өлгийн зүйлсийн фото зургийн цоморлигоос уг цуглуулгын тухай дэлгэрэнгүй танилцаж болно. Европ болон Монголд музей үүсч хөгжсөн ХХ зууны эхэн үеийн ээдрээтэй түүх хийгээд Судар бичгийн хүрээлэн, Богд хааны ордон музейн үүслийн тухай түүний цуглуулдга өгүүлдэг юм.
Музейн үзмэр Монгол, Австрийг холбох гүүр болохын сацуу Монголд байгаа ижил төстэй эд өлгийн зүйлсийн үүх түүх, дурсамж яриаг сэргээжээ. Өчигдөр болсон үзэсгэлэнгийн үеэр Богд хааны ордон музей болон хувийн цуглуулгын эд зүйлсийг хувь хүмүүсийн түүх яриатай зэрэгцүүлэн үзүүлжээ.
Уг үзэсгэлэнд сүм хийд, музей болон хувиран өрчлөгдсөн, 1990 оны улс төрийн шинэчлэлт, шашны эрх чөлөө сэргэснээс хойш музей-сүм хийдийн хосолмол хэлбэр бий болсон зэрэг сэдвийг мөн хөндсөн юм.
Төслийн цахим хуудас: www.nomadicartefacts.net
Үргэлжлэх хугацаа: 2017 оны 6-р сарын 21-ээс 7-р сарын 20
Үзэсгэлэн зохион байгуулагч: Мария Катарина Ланг
Хамтран зохион байгуулагч: Баатарнарангийн Цэцэнцолмон
Үзэсгэлэн дэглээч: Кристиан Штурмингэр
Хамтрагч байгууллагууд: Богд хааны ордон музей, Австрийн шинжлэх ухааны академийн Нийгмийн антропологийн хүрээлэн, Вен дэх Дэлхийн музей
Ивээн тэтгэгч: Венийн шинжлэх ухаан, технологийн сан (WWTF), Европ ази номхон далайн орнуудын их дээд сургуулиудын холбоо, Богд хааны ордон музей