“MSCI"-ийн олон улсын хөрөнгийн зах зээлийн жишиг индекст Эх газрын Хятадын индексийг багтаасан байна. Ингэснээр Эх газрын Хятадын жишиг индекс буюу "А" бүлгийн хувьцаанууд ирэх жилээс эхлэн "MSCI"-ийн хөгжиж буй орнуудын индекст тооцогдох юм. "MSCI"-ийн удирдлагын мэдээлснээр 2018 оноос эхлэн индекст БНХАУ-ын компаниудыг бүртгэх ажил эхлэх юм байна.
Мөн нийт 222 компанийг бүртгэх төлөвлөгөө боловсруулаад байгаа ажээ. БНХАУ-ын хөрөнгийн зах зээл дэлхийд эхнээсээ хоёрдугаарт, харин бондын зах зээл нь гуравдугаарт бичигдэхүйц томоохон байр суурьтай юм. Хэдий тийм боловч гаднын хөрөнгө оруулагчид БНХАУ-ын нийт хувьцаа болон бондын хоёр хувийг л эзэмшдэг гэсэн тооцоо гарчээ. Ийнхүү "MSCI"-ийн олон улсын хөрөнгийн зах зээлийн сагсанд багтсанаар БНХАУ-ын биржүүд гаднын зах зээлд улам нээлттэй болно гэж шинжээчид үзэж байна.
Н.Алтан