Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гар аргаар нүүрс олборлогчид иргэдийн суурьшлын бүсэд нэвтэрснээр айлуудын хашааны газар хагарч, байшнгийн хана цуурчээ. Энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазартай ярилцлаа.
-Налайх дүүрэгт хууль бусаар нүүрс олборлогчдын балгаар айлуулын газар хагарчээ. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Энэ асуудлыг шийдэх тухай он удаан жил яригдсан. 1990 онд зах зээлийн давалгаанд хамгийн их өртсөн хүмүүс бол Налайх дүүргийн уурхай түшиглэн амьдарч байсан иргэд. Тэд амьдрахын тулд хувиараа нүүрс олборлож эхэлсэн нь өнөөдөр ийм байдалд хүрэх эхлэл болсон. Би дүүргийн удирдлагаар ажиллаж эхэлсэн зургаан сарын хугацаанд үүнийг засаж залруулахаар ажиллаж байна.
Уурхайн асуудлыг хуулийн хүрээнд, Засгийн газрын 308 дугаар тогтоолын хүрээнд бичил уурхай стандартаар ажиллуулахаар Ажлын хэсэг гаргасан. Би арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлаа хүлээж авсан. Ажлаа аваад хамгийн түрүүнд хувиараа нүүрс олборлогчдын ажиллагааг бичил уурхайн хэлбэрт оруулах чиглэлээр ажиллах Ажлын хэсэг байгуулсан. Энэ ажилд мэргэжлийн байгууллагуудын оролцоо чухал учир Мэргэжлийн хяналт, цагдаа , прокурор, аврах анги, хууль хяналт, дүүргийн удирдлага хэсэг өргөн хүрээний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсан.
Налайхын уурхай хувьчлагдсанаас хойш уурхайн бүсэд 230-аад хүн нас барсан. 2016 онд л гэхэд 12 хүн нас барсан. Энэ бол маш аймшигтай тоо.
-Налайхад нүүрсний хэдэн ам цооногт, хэчнээн хүн ажиллаж байна вэ?
-1500 орчим иргэн уурхайд ажилладаг. Бусад асуудлыг нь ажлын хэсгийнхэн судалж уурхай хэдий хэмжээний талбайг хамарч, ямар хэмжээний байгаль орчин сүйтгэгдсэн, хэчнээн төрлийн ургамал, амьтан дайжсан зэрэгт нарийн дүгнэлт гаргах юм. Нийслэлийн цэвэр усны хангамжийг Налайх дүүргээс авдаг. Гэтэл уурхайн баялгийг ухаж аваад, газрыг нь хаяад явдаг байж болохгүй. Нөхөн сэргээлт хийх ёстой гэж үзэж цагдаа, мэргэжлийн хяналтынхан өөр өөрийн дүгнэлтээ өгсөн.
Уурхай хэт их хүрээгээг тэлж, иргэдийн суурьшлын бүсэд орсон нь тодорхой. Тэгэхээр байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гаргана. Далд уурхай учир хэдий хэмжээний газар уурхайн үйл ажиллагаагаар сүйдсэнийг мэдэх арга алга. Өнөөдөр бидний доогуур ч хөндий газар байхыг үгүйсгэхгүй. Үүнийг тодорхойлохын тулд мэргэжлийн тоног төхөөрөмжтэй баг ажиллаж байна. Энэ чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжилтэн бас яг үнэндээ Монголд алга. Налайх дахь Уул уурхайн аврах анги онцын шаардлагатай болон осол гарсан үед уурхайд ажилладаг.
-Ажлын хэсгийн дүгнэлт хэзээ гарах вэ?
-Бид 14 хоногийн хугацаанд гаргаж өгөх хүсэлт тавьсан. Гэхдээ ургамал, байгаль орчин, ус судлалын чиглэлээр мэргэшсэн судлаач, эрдэмтэд ажлаа эхлээд байна.
-Хэчнээн иргэнээс энэ талаар өргөдөл, гомдол ирээд байна вэ?
-Миний ажлаа хүлээн авснаас хойш уурхайтай холбоотой иргэдийн гомдол мянгаас дээш гарсан. Өмнө нь ч өргөдөл өгч байсан юм билээ. Уурхайг бүсэд маш их хэмжээний хур хог үүссэн, үүнийг дагаад байгаль орчин маш ихээр доройтсон байсан. Байгаль орчны хохирлыг тодорхойлсны дараа буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох, нөхөн сэргээх талаар арга хэмжээ авна. Налайхын уурхай хувьчлагдсанаас хойш уурхайн бүсэд 230-аад хүн нас барсан. 2016 онд л гэхэд 12 хүн нас барсан. Энэ бол маш аймшигтай тоо.
-Налайхад нүүрс олборлох зөвшөөрөлтэй хэчнээн аж ахуйн нэгж байдаг вэ?
-Ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын зөвшөөрөлтэй 89 байгууллага бий ч үйл ажиллагаа явуулдаггүй.
-Налайхад ажилгүйдэл маш их учир иргэд амьдрахын тулд уурхай руугаа л ордог байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр дүүргийн удирдлагууд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Хүний эрүүл мэнд, эрүүл амьдрах орчин маш чухал. Уурхайг хааж, иргэдийг ажилгүй болгоод орхихгүй. Уурхайг цаашид бичил уурхайн загвараар ажиллуулж, иргэд нь татвараа төлдөг, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах зэрэг иргэний хувьд төрөөс үзүүлэх үйлчилгээг авах нөхцөл бололцоог нээж өгч байгаа юм.
Тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас авах ёстой ч хувь хүмүүс огт зөвшөөрөлгүй ажиллаж байгаа.
Одоо есөн аж ахуйн нэгж хуулийн хүрээнд бичил уурхайн хэлбэрээр ажиллаж байна. Дараа нь нөхөн сэргээлт хийнэ. Бид иргэдээ эрүүл, аюулгүй, авилгалгүй, ил тод, амгалан тайван орчинтой дүүрэг болох зорилт тавиад ажиллаж байна. Тэгэхээр иргэдийн гомдож бухимдсан, цөхөрсөн асуудал алхам алхмаар шийдэгдэж, ойрын 2-3 жилдээ цэгцлэгдэнэ гэж найдаж байна.
-Уурхайн бүс хэт тэлснээс хашааных нь газар хагарсан айл олон байна. Тэднийг нүүлгэн шилжүүлэхгүй юм уу?
-Яг үнэндээ газар нь хагарсан гээд байгаа айлуудын дунд газрын зөвшөөрөлтэй айл бараг байхгүй. Дүүргийн өмнөх удирдлагууд цөөхөн айлуудад алаг цоог зөвшөөрөл олгосон байна лээ. Яагаад тэгж зөвшөөрөл олгосныг гайхаж байна. Иргэнийхээ төлөө биш, хариуцлагагүй ажиллаж байсан нь нүдэн дээр харагдаж байгаа юм.
Одоо бид эдгээр айлуудыг хааш нь нүүлгэн шилжүүлэх талаар судалж байна. Ер нь бол газар олголт маш замбараагүй явагдсан, иргэддээ олгох газаргүй шахам болчихсон байгаа. Гэхдээ энэ хүмүүст газар олгох талаар дүүргийн Газрын албаныхан судалгаа хийж байна. Айлуудын газрын асуудлыг шийдвэрлэнэ. Энэ ажилд цаг хугацаа хэрэгтэй ч мэргэжлийн багийнхныг аль болох шуурхай ажилла гэсэн чиг үүрэг өгсөн.
-Суурьшлын бүсэд хэт ойрхон нүүрс олборлох тусгай зөвшөөрлийг хаанаас авсан бэ?
-Тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас авах ёстой ч хувь хүмүүс огт зөвшөөрөлгүй ажиллаж байгаа. Дүүргийн өмнөх удирдлагууд ч өөрсдөө нүүрс олборлох хууль бус үйл ажиллагаа явуулсан тухай баримт бий. Одоогийн байдлаар суурьшлын бүсэд орсон 10 гаруй уурхайн амыг бид хаасан. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар иргэд ажиллаж байна гээд хаалгах хүсэлт тавьсан.
Энэ дагуу мэргэжлийн хяналтынхан шаардлага тавьдаг. Гэтэл оройн цагаар техник хэрэгслүүдээ аваачаад, өглөө гэнэт ажиллагаагаа эхлүүлдэг. Тиймээс хяналтаа сайжруулаад тэр амуудын ажлыг зогсоосон. Өнөөдрийн байдлаар эзэнгүй хоёр ам байгаа. Газрын гүнд тоног төхөөрөмж, хүний эд хөрөнгө байгаа учир ззнийг нь цагдаагийн байгууллагаар тогтоолгож, эд хөрөнгөө авсны дараа нүхийг булах ёстой. Уурхайн амуудыг хааж, нүхийг булах ажлыг манайхан өнөөдөр ч хийж байгаа. Ингэж үйл ажиллагаа явуулахыг хязгаарлаж байна. Аль болох богино хугацаанд ажиллана.
-Уурхайн бүсийн нүүрсийг нь аваад хаясан газрыг эргэлтэд оруулах ямар боломж байна вэ?
-Ухаад хаясан газрыг нөхөн сэргээгээд барилгажилт явуулах боломжгүй. Үйлдвэрлэл явуулах аргагүй. Байгаль орчинд учруулсан хохирол асар их. Одоо бид энэ газарт нарны зайн эрчим хүч үүсгүүрүүдийг байрлуулж, эрчим хүчнийхээ хэрэгцээг хангах чиглэлээр ашиглана. Цаашид орон сууцжуулах, үйлдвэржүүлэх тусам эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх тул эдийн засагт үр ашигтай, алсын харсан шийдэл болно. Мөн боломжтой хэсэгт нь ногоон байгууламж бий болгоно, тэр шийдлийнхээ төлөө ажиллаж байгаа.
-Тэгэхээр цаашид хэн дуртай нь газар ухахгүйн дээр суурьшлын бүсэд ойртсон уурхайнуудын үйл ажиллагааг зогсооно гэж ойлгож байгаа нь зөв үү?
-Хууль бусаар нүүрс олборлолт хийхгүй. Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг гарсан. Эхлээд нүүрсний нөөцийг тодорхойлъё. Дараа нь хэдий хугацаанд ажиллах боломжтойг тогтоож, ямар техник дэвшилтэт технологийг ашиглан олборлолт хийнэ гэж мэргэжлийн байгууллагууд үнэлэлт дүгнэлт өгвөл цаашид ажиллана.
-Орон сууцны арван шар гэж хороололд уурхай нэлээд ойртсон байна.
-Нүхийг булж, нөхөн сэргээлт хийснээр аюулгүй болчихож байгаа юм биш. Нөхцөл байдлын нарийвчилсан үнэлгээ хийж, цаашид ямар арга хэмжээ авахаа тодорхойлно.