Шинэ зууны хамгийн амжилттай технологийн компаниудын нэгийг үүсгэн байгуулж, удирдаж байсан Тревис Каланик Uber компанийн удирдах албан тушаалаасаа татгалзаж буйгаа мэдэгдлээ.
Такси үйлчилгээнд инноваци хийж чадсан Uber компанийн үнэлгээ өдгөө 68 тэрбум ам. доллар хүрсэн бөгөөд сүүлийн зургаан сарын турш компани дотоод үйл ажиллагаа болон Каланиктай холбоотой ноцтой шуугиан гарсан юм.
Каланикийн ээж саяхан өөд болж, тэрээр хэсэг чөлөөтэй байсан бөгөөд хөрөнгө оруулагчид түүнийг огцрохыг шаардах болсноор ийнхүү албан тушаалаа өгч байгаа аж.
Хөрөнгө оруулагчид олон цаг ярилцсаны эцэст өчигдөр Каланикийг Uber-ийн удирдах зөвлөлийн гишүүн хэвээр үлдээж, саналын эрхийг нь хадгалахаар болжээ.
Каланик огцрохоор болсныхоо дараа “Би энэ дэлхий дээр юу юунаас илүү Uber-ийг хайрладаг. Миний хувийн амьдралд хүнд хэцүү цаг үе тохиолдож буй энэ үед би хөрөнгө оруулагчдын шийдвэрийг дагаж байгаа нь Uber компани ямар нэгэн зүйлд сатааралгүйгээр хийж буй зүйлээ үргэлжлүүлэх боломжтой болно гэж би үзэж байна” гэсэн аж.
Компанийн ТУЗ-ын зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд “Тревис Uber компанийг бүхнээс тэргүүнд үздэг бөгөөд ийм шийдвэр гаргаж байгаа нь түүний хувьд тун хүнд тусах юм. Гэхдээ тэрээр Uber-ийг ямар ихээр үнэлдэг гэдгээ үүгээрээ батлан харуулж байна.
Гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгснөөр Тревис Uber-ийн түүхийн шинэ хуудсыг цааш хэвийн үргэлжлүүлэхийн зэрэгцээ өөрийн хувийн зовлонгоо мартаж чадах байх” гэжээ.
Ажлын байран дахь бэлгийн дарамт, Каланик Uber-ийн жолоочтой маргаж, заналхийлсэн явдал, Waymo-ийн өөрийгөө жолооддог системийн оюуны өмчийг хулгайлсан гэх гомдол гээд Uber-тэй холбоотой шуугианууд одоо хэр намжаагүй бөгөөд дээрх асуудлуудаас болж 20 гаруй хүн компаниас халагдсан бол 57 ажилтантай холбоотой хэрэг одоо мөрдөх шатанд яваа аж.