“Bloomberg"-ийн мэргэжилтнүүд загварын шийдэл, жолоодлогын горим, хурд, тав тухтай байдал зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзсэний үндсэн дээр "Хамгийн шилдэг спорт загварын автомашин"-аар "Porsche", "Jaguar", "Mercedes"-ийн загваруудыг нэрлэсэн байна. Тухайлбал, "Porsche 911 Carrera S Cabriolet" загвар нь 420 морины хүчтэй, зургаан цилиндр хөдөлгүүртэй, "Porsche"-ийн нэрийн хуудас болсон хурдны хайрцгаар тоноглогдсон. Гадаад загварын шийдлийн хувьд "Porsche 911 Carrera S Cabriolet" нь 1963 онд анх танилцуулагдсан загвараасаа төдийлөн өөрчлөгдөөгүй боловч орчин үеийн хэв шинжийг агуулсан байна.
Харин "Mercedes"-ийн "AMG GT S" загвар нь залуу үеийнхэн болон “Mercedes”-ийг анхлан сонирхогчдын анхаарлыг ихээр татаж байгаа юм. Одоогийн байдлаар зах зээлд төдийлөн их борлуулагдаагүй, тухайлбал, өнгөрсөн онд энэ загвараас ердөө 1300 ширхэг автомашин хэрэглэгчдийн гарт очжээ. Ослоос хамгаалах, тогтвортой тэнхлэг болон жолоодлогын системтэй бүтээгдсэн нь энэхүү автомашины нэг онцлог юм.
Үүнээс гадна хоёр хаалгатай "Jaguar F-Type SVR" загвар өнгөрсөн онд 4000 ширхэг борлуулагдсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ "Audi R8", "Acura NSX", "Mercedes AMG GT S" зэрэг ижил загварын автомашинуудыг давсан байна. Үзүүлэлтийн хувьд 575 морины хүчтэй. Үүгээрээ "Porsche 911 Carrera S Cabriolet"болон "Mercedes-AMG GT S" загваруудаас аль алинаас нь илүү. Таван литрийн багтаамж бүхий V8 хөдөлгүүртэй, 3.7 секундэд 100 км/цаг хүртэл хурдлах чадалтай, дээд хурд нь 322 км/цаг юм байна.
Б.Ариунболд