Сансрын аялал, цахилгаан машин, нарны эрчим хүч, тэр ч бүү хэл газар доогуурх нүхэн гарцыг хүртэл шинэчлэх ажлыг хийж буй Элон Маскын талаар та хангалттай сонссон байх. Гэхдээ Танзани хүүхдүүдийг бичиг үсэгтэй болгох 15 сая ам. долларын төсөлд хөрөнгө оруулсан тухай сонсоогүй байж магадгүй.
Global Learning XPRIZE хэмээх энэхүү төсөл нь хүмүүнлэгийн үйлсэд чиглэсэн бөгөөд бичиг үсгийн боловсролгүй хүүхдүүдэд уншиж, бичих, тоо бодохыг зааж өгөх зорилготой.
Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 260 сая хүүхэд бага болон дунд ангийн боловсрол эзэмших боломжгүй нөхцөлд амьдарч байгаа бөгөөд төслийн хүрээнд энэ бүх хүүхдүүдэд боловсрол олгох юм.
Эхний ээлжид төслийн багийнхан Танзанийн 150 тосгоны хүүхдүүдэд 8000 ширхэг Pixel C таблетыг тараана. Үүнийг нь Google компани ивээн тэтгэж байгаа бөгөөд сургалтын программыг нь XPRIZE төсөлд оролцох багууд хөгжүүлэх аж.
2014 онд анх эхлүүлсэн төслийн хүрээнд 198 баг өрсөлдөж байсан бол одоо шалгарсан 11 багийнхан дараагийн шатанд өрсөлдөж байна. Эдгээр багууд ирэх нэг сарын хугацаанд программаа эцсийн байдлаар дуусгах бөгөөд тав нь эцсийн шатанд шалгарах юм.
Эцсийн шатанд шалгарсан багууд тус бүр нэг сая ам. долларын санхүүжилт авч бүтээгдэхүүнээ Танзанид туршина. Ингээд жил хагасын хугацаанд багуудын хөгжүүлсэн бүтээгдэхүүнээс аль нь илүү үр дүнтэй байгааг шалгаруулж 10 сая ам. доллароор санхүүжүүлэх аж.
Төслийн нийт санхүүжилт болох 15 сая ам. долларыг Өмнөд Африкт төрж, өссөн Элон Маск гаргажээ. Магадгүй энэ их мөнгөөр зүгээр олон тооны сургууль барьж болох байсан хэдий ч цаашид өргөн цар хүрээгээр, олон хүүхдэд түгээж болох программ хөгжүүлэх нь илүү үр дүнтэй гэж төслийн багийнхан үзсэн байна.