Гэр хорооллын утааг бууруулах ухаалаг шийдэл олох зорилгоор “Утааг хамтдаа устгая” хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ.
Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн яам, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Ариг банк хамтран хэлэлцүүлгийг хамтран хийх юм.
Хагас өдөр үргэлжлэх чуулганы зорилго нь зохион бүтээгчид, төр, хувийн хэвшлийнхэн, олон улсын байгууллагууд, судлаачдын туршлага, мэдлэг, хүчийг нэгтгэн, агаарын бохирдлыг бууруулах/устгах технологийг тодруулах, талуудын хамтын ажиллагааг өрнүүлэх юм байна.
Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авахыг төрөөс шаардсан олон нийтийн дуу хоолой идэвхжлээ.
Энэ сарын 30-нд Блү Скайд болох чуулганаар бодлогын болон өнгөрсөн үеийн тухай мэтгэлцэхгүй, харин тал бүрийн оролцогчдыг нэгтгэн, шийдэлд төвлөрч, олон талт мэдлэг, мэдээллийг бодит ажил болгохыг зорьжээ.