Ерөнхийлөгчийн сонгуулийн маркетингийн талаар ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш Д.Баярмаагаас дараах зүйлийг тодрууллаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх даваа гарагт болно. Судлаач хүний хувьд энэ удаагийн сонгуулийн маркетингийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Сонгуулийн маркетинг гэдгийг сонгуулийн кампанит ажил хэрхэн өрнөж байгаагаар нь ойлгоно. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, нэр хүнд, харилцаа зэрэг нь үүнд хамааралтай зүйл. Өнөөдрийн хувьд мэтгэлцээний хүрээнд маркетингийн ямар стратеги, тактик баримтлах вэ гэдэг нь нэр дэвшигчдийн хамгийн чухал асуудал болоод байна. Гэхдээ сонгуулийн маркетинг нэр дэвшигчдийн урианаас эхэлнэ. Тухайлбал, МАН-аас нэр дэвшиж байгаа М.Энхболд “Эвтэй Монгол, Ээлтэй төр” гэсэн уриа дэвшүүлсэн. Үүнд дутагдалтай тал бий. “Эвтэй Монгол” гэхээр сонгогчдод МАНАН-гийн асуудал бодогддог.
Сонгогчид шийдэлтэй мөрийн хөтөлбөр хүлээж байсан
Харин Ардчилсан намаас нэр дэвшиж буй Х.Баттулга “Монгол ялна” гэсэн уриатайгаар өрсөлдөж байна. Үүнд ч бас эргэлзээтэй зүйл бий. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байдаг. Тиймээс түүний уриа бол хурц төдийгүй зорилгодоо нийцээгүй байна. МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар “Өөр гарц байна ,бидэнд итгэ” гэсэн уриа дэвшүүлсэн. “Өөр гарц байна” гэдэг нь хамгийн зөв сонголт. Харин “бидэнд итгэ” гэсэн үг нь өөрийнх нь имижтэй таарахгүй байна хэмээн дүгнэж байгаа.
-Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт ямар дүгнэлт өгөх вэ?
-Өмнөх УИХ-ын сонгуулиар улс төрийн нэг хүчин үнэмлэхүй ялалт байгуулсан учир сонгогчдын санал хуваагдах магадлал өндөр байна. Сонголтоо хийгээгүй сонгогч олон бий. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, өөрийгөө илэрхийлж байгаа байдал, мэтгэлцээний үр дүн эргэлзэж буй сонгогчдод ихээхэн нөлөөлнө. Гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөртэй адил буюу уриа лоозонгийн шинж чанартай байна. Сонгогч нар шийдэлтэй мөрийн хөтөлбөр хүлээж байсан.
-Мөрийн хөтөлбөрүүдэд гүйцэтгэх засаглалын хийж хэрэгжүүлэх ёстой ажлуудыг тусгасан байсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд үл хамаарах ажлыг мөрийн хөтөлбөртөө тусгалаа гэх шүүмжлэл байна?
-Тийм ээ. Ерөнхийлөгчийн эрх, үүргийн хүрээнд үл нийцэх ажлуудыг нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө тусгажээ. МАН-аас нэр дэвшиж байгаа М.Энхболдын мөрийн хөтөлбөр хэт ерөнхий байна. Илүү тодорхой болгох нь чухал. Ийм мөрийн хөтөлбөрийн үр дүн сулардаг тал бий.
Ерөнхийлөгчийн сонгуулийн маркетинг нэр дэвшигчдийн урианаас эхэлнэ
Харин Ардчилсан намаас өрсөлдөж буй Х.Баттулгын мөрийн хөтөлбөрт нөгөө л намынх нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийн зарим зүйл, заалт тусгагдсан байна. МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатарын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр илүү эмоцитой. Мөрийн хөтөлбөр гэхээс илүүтэйгээр өөрийнх нь сэтгэл хөдлөл, үзэл бодлыг нь илэрхийлж байна. Онцлоход, гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр нэгнээсээ ялгарах зүйл байхгүй. Магадгүй өгүүлбэрийн хувьд ялгаатай байх. Миний хувьд аль нэг намын гишүүн биш. Нэр дэвшигчдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт маркетингийн талаас нь дүгнэлт хийсэн.
-Мэтгэлцээн сонгогчдын сонголтод хэрхэн нөлөөлдөг вэ?
-Маш чухал нөлөөтэй. Нийгмийн сэтгэл зүй ч энэ асуудлыг өргөн хүрээтэйгээр тавьж байна. Мөрийн хөтөлбөрүүд тодорхой шийдэл болон санал дэвшүүлээгүй учир чухал үүрэгтэй.
Б.Тогтох