Японы тэнгисийн цэрэг хамгийн том байлдааны хөлөг онгоцоо Зүүн Өмнөд Азийн бүс рүү илгээсэн нь Хятадтай газар нутгийн маргаанд холбоотон байж болох улсуудтай хэлхээ холбоогоо зузаатгах явдал гэнэ. Бүс нутгийн 10 орны цэргийн төлөөлөгчид Изумо хэмээх нисдэг тэрэгч тээгч хөлөгт суун аянд гарсан нь 75 жилийн өмнө Японы эзлэн түрэмгийлж байсан, одоо Бээжингийн нөлөөгөө тогтоохыг санаархаж буй усан замаар зорчих юм. Дөрөв хоногийн аялал бэлгэдлийн чанартай боловч усан хилийн асуудлаар Хятадтай маргаантай Вьетнам, Филиппин зэрэг оронд Токиогийн зүгээс цэргийн тусламж үзүүлэхээр тохиролцсоны дараа болж буйгаараа онцлог. Өмнөд ба Зүүн Хятадын тэнгис дэх усан хилийн маргаан Номхон далайд олон жил ноёрхсон Америкийн тэнгисийн хүчнийг сөрөх давхар зорилго агуулдаг.
Зүүн өмнөд Азийн холбооны гишүүн 10 орны офицеруудыг суулгасан Изумо хөлөг Хятад дангаар зонхиолхыг эрмэлзэж буй Өмнөд Хятадын тэнгисээр дайран өнгөрнө. Гадаадын төлөөлөгчдөд далайн хуулийг таниулах семинар хийхээр төлөвлөсөн нь өнгөрсөн онд Бээжин усан замын талаар олон улсын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан явдлыг тайлбарлах, шүүмжлэхэд чиглэгдэж байна. Японы Батлан хамгаалахын сайд Томоми Инада “Олон улсын хууль эрхийн асуудлаар семинар, сургуулилалтын ажиглалт зэрэг ажиллагаагаар дамжуулан бид хууль журмын талаар нэгдсэн олголтод хүрч, усан замын аюулгүй байдлыг дэмжих болно” хэмээн мэдэгдэв.
Тэнгисийн цэргийн сургуулилалт тэнгисийн хүчнийг гадаад ашиглаж буй явдлыг Японы олон нийтэд аажмаар дасгах, Бээжингийн зүгээс явуулж буй далайд нөлөөгөө өргөтгөх бодлогыг Токио бүслэн хаахад бэлэн байгаа болон холбоотон АНУ-ыг дэмжихээ харуулах учиртай аж. Ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газар ийм стратеги боловсруулснаа ажил хэрэг болгож эхэлж буй бололтой. Хөлөг эдгээр улсуудын эрэгт зочилсноор Зүүн Өмнөд Азид чухал нөлөөтэй орнуудтай хоёр талын аюулаас хамгаалах харилцаагаа бэхжүүлэх зорилготой. Японы талаас Вьетнам, Филиппинд эргийн харуулын онгоц хандивласан нь аварга хөршөөс хамгаалах хүчээ зузаатгахад нь тусалж буй хэрэг юм.
Гэвч нөгөө талаас Хятад улс АСЕАН-ы гишүүн орнуудтай харилцаагаа хөгжүүлэхийн эрмэлзэж байгаагийн дотор Камбож, Лоас улсуудыг дурдаж болно. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте Бээжинд дайсагнасан бодлогоос татгалзаж, Ерөнхийлөгч Ши Жиньпиний үйл ажиллагааг өндөр үнэлэхийн хамт Хятадтай дэд бүтцээс авахуулаад жимсний худалдаа хүртэл олон төрлийн гэрээ байгуулсан. Зүүн Өмнөд Азийн зарим улс Трампын засаг захиргааны Номхон далайн бодлогод эргэлзэж эхэлсэн тул өөр арга зам хайх болжээ. АСЕАН- ы удирдагчид дөрөвдүгээр сард Манилад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын газар нутгийн санаархлыг шүүмжлэхээс илт зайлсхийж байв.
Майкл Пил, Робин Хардинг